ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Польшид зөвлөлтийн цэргийн бүх хөшөөг буулгах нь

Польшийн Үндэсний дурсгалын хүрээлэнгийн ерөнхийлөгч Лукаш Каминский өнөөдөр тус улсад байгаа зөвлөлтийн цэргийн 500 гаруй хөшөө цогцолборыг буулгах төлөвлөгөөний тухай мэдэгдсэнийг Оросууд эмзгээр хүлээн авч байна.
Зөвлөлтийн цэрэг дайчдын дурсгалд зориулсан хөшөө дурсгалыг буулгах нь хоёр улс, ард түмний харилцаанд таагүй нөлөө үзүүлнэ гэж ОХУ-аас Польш улсад суугаа Элчин сайд Сергей Андреев өнгөрсөн бямба гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.
Энэ 500 гаруй хөшөө цогцолборын олонхи нь олон нийтийн газарт байдаг юм байна. Ийм болохоор зөвлөлтийн дайчдын шарил байгаа энэ дурсгалуудыг устгаж буулгахын оронд Польш улс цаашид энэ оршуулга, цогцолборыг яаж хамгаалах хадгалах тухай ярих ёстой гэж тэр онцолсон байна.
“Энэ кампанит ажлыг польшийн оршин суугчид хүлээн авч дэмжихгүй гэж бид итгэж байна. Ийм болохоор ийм санаачилга, ажил нь хоёр улс, ялангуяа ард түмний харилцаанд муугаар нөлөөлөх байх. Энэ бол маш эмзэг асуудал, хэрвээ хөшөөнүүдийг буулгах юм бол олон хүн дургүйцэнэ гэдгийг бидний польш түншүүд ойлгох ёстой” гэж Элчин сайд Андреев хэлжээ.

Элчин сайд бас Үндэсний дурсгалын хүрээлэнгийн энэ санаачилгыг олон нийтийн санал асуулгын дүнд шийдвэрлэх байх, мэдээж олон польш хүн үүнийг дэмжихгүй. Ийм болохоор энэ хүрээлэн харин хөшөө дурсгалыг хэрхэхийг орон нутгийн эрх баригчдад хариуцуулах нь шударга ёсонд нийцнэ гэж ОХУ-ын Элчин сайд зааварласан байна.
“Соёлт нийгэмд оршин суугаагийн хувьд польшийн ихэнх иргэд хөшөө дурсгалыг буулгахын эсрэг байна гэж хүмүүс ярьж байна. Нөгөө талаар энэ ажил нь улс төрийн шинж агуулж байгаа учраас эгэл иргэдийн дэмжлэгийг нэг их авахгүй байх” гэж Оросын элчин хэлжээ.
ОХУ, Польшийн Засгийн газар хоорондын дайны болон хэлмэгдүүлэлтийн үеийн оршуулга, дурсгалт газрыг хамгаалах тухай1994 оны хэлэлцээр өнөө хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэдгийг тэр дурдсан байна.

Зөвлөлтийн дайчдын дурсгалыг мөнхжүүлсэн энэ хөшөөнүүдийг Дэлхийн хоёрдугаар дайны үед польшийг фашизмын дарлалаас чөлөөлсний нь төлөө социалист Польшийн үед босгосон юм. Харин 1990-ээд оноос хойш Польшийн эрх баригчид 1939 онд фашист Германтай байгуулсан гэрээний дагуу ЗХУ польшийн зүүн хэсгийг цэргийн хүчээр эзэлж авсан, польшийн 21 мянга гаруй офицерыг ЗХУ-д аваачин цаазалсан, тэдний оросын Катынь дэх дурсгалыг хүндэтгэхээр ирж явсан Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский, дээд тушаалын хүмүүсийн сууж явсан онгоц Смоленскийн дэргэд сүйрсэн зэрэгт Оросуудыг буруутгадаг учраас эдгээр хөшөөг буулгахаар шийдвэрлэсэн нь энэ.
Adgiin Orosuudiin yug ch ***** uldee
Манай АН ынхантай адил юмнууд Польш Украйнд мөн олон байна оо
та нар дут за.
Хэрэв Оросууд чөлөөлөөгүй бол муусайн польшууд гитлерийн хорих лагерьт үхэж дуусах байснаа мартсан юм байх даа
ардчилсан намынхан жуковын хөшөөг буулгаач?
Тэнэг хогнууд вэ
ӨӨХ ӨГӨӨГҮЙ БАЙХАА.ЗҮҮН ЕВРОП 50 УХАРСАН.МОНГОЛ КОЛОНИ БОЛЖ ТӨЛБӨР ТӨЛСӨН Ч УРАГШАА 50 ЖИЛ ҮСРЭЛТ ХИЙСЭН ДЭЭ
өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалддаг

Польшийн Үндэсний дурсгалын хүрээлэнгийн ерөнхийлөгч Лукаш Каминский өнөөдөр тус улсад байгаа зөвлөлтийн цэргийн 500 гаруй хөшөө цогцолборыг буулгах төлөвлөгөөний тухай мэдэгдсэнийг Оросууд эмзгээр хүлээн авч байна.
Зөвлөлтийн цэрэг дайчдын дурсгалд зориулсан хөшөө дурсгалыг буулгах нь хоёр улс, ард түмний харилцаанд таагүй нөлөө үзүүлнэ гэж ОХУ-аас Польш улсад суугаа Элчин сайд Сергей Андреев өнгөрсөн бямба гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.
Энэ 500 гаруй хөшөө цогцолборын олонхи нь олон нийтийн газарт байдаг юм байна. Ийм болохоор зөвлөлтийн дайчдын шарил байгаа энэ дурсгалуудыг устгаж буулгахын оронд Польш улс цаашид энэ оршуулга, цогцолборыг яаж хамгаалах хадгалах тухай ярих ёстой гэж тэр онцолсон байна. “Энэ кампанит ажлыг польшийн оршин суугчид хүлээн авч дэмжихгүй гэж бид итгэж байна. Ийм болохоор ийм санаачилга, ажил нь хоёр улс, ялангуяа ард түмний харилцаанд муугаар нөлөөлөх байх. Энэ бол маш эмзэг асуудал, хэрвээ хөшөөнүүдийг буулгах юм бол олон хүн дургүйцэнэ гэдгийг бидний польш түншүүд ойлгох ёстой” гэж Элчин сайд Андреев хэлжээ.

Элчин сайд бас Үндэсний дурсгалын хүрээлэнгийн энэ санаачилгыг олон нийтийн санал асуулгын дүнд шийдвэрлэх байх, мэдээж олон польш хүн үүнийг дэмжихгүй. Ийм болохоор энэ хүрээлэн харин хөшөө дурсгалыг хэрхэхийг орон нутгийн эрх баригчдад хариуцуулах нь шударга ёсонд нийцнэ гэж ОХУ-ын Элчин сайд зааварласан байна.
“Соёлт нийгэмд оршин суугаагийн хувьд польшийн ихэнх иргэд хөшөө дурсгалыг буулгахын эсрэг байна гэж хүмүүс ярьж байна. Нөгөө талаар энэ ажил нь улс төрийн шинж агуулж байгаа учраас эгэл иргэдийн дэмжлэгийг нэг их авахгүй байх” гэж Оросын элчин хэлжээ.
ОХУ, Польшийн Засгийн газар хоорондын дайны болон хэлмэгдүүлэлтийн үеийн оршуулга, дурсгалт газрыг хамгаалах тухай1994 оны хэлэлцээр өнөө хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэдгийг тэр дурдсан байна.

Зөвлөлтийн дайчдын дурсгалыг мөнхжүүлсэн энэ хөшөөнүүдийг Дэлхийн хоёрдугаар дайны үед польшийг фашизмын дарлалаас чөлөөлсний нь төлөө социалист Польшийн үед босгосон юм. Харин 1990-ээд оноос хойш Польшийн эрх баригчид 1939 онд фашист Германтай байгуулсан гэрээний дагуу ЗХУ польшийн зүүн хэсгийг цэргийн хүчээр эзэлж авсан, польшийн 21 мянга гаруй офицерыг ЗХУ-д аваачин цаазалсан, тэдний оросын Катынь дэх дурсгалыг хүндэтгэхээр ирж явсан Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский, дээд тушаалын хүмүүсийн сууж явсан онгоц Смоленскийн дэргэд сүйрсэн зэрэгт Оросуудыг буруутгадаг учраас эдгээр хөшөөг буулгахаар шийдвэрлэсэн нь энэ.
0 Сэтгэгдэл
2016.05.02
2016.05.02
2016.05.02
2016.05.02
2016.05.02
2016.05.02
2016.05.02
2016.05.02























