ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Канадад ойн түймрээс болж 88 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Канадын Альберт мужид гарсан ойн түймэр газар авч байгаагаас Форт Макмюррей хотоос 90 орчим мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна. Тэднийг хотоос 20 км газарт байдаг өөр суурин руу шилжүүлсэн нь Альберт мужийн түүхэнд хамгийн олон хүнийг нүүлгэн шилжүүлсэн явдал болж байна.
Түймэр хэдийнээ хотын зах руу орж орон сууцны хэд хэдэн байшин, чиргүүл сууцны хорооллыг шатаагаад тавдугаар сарын 3-ны орой гэхэд хотын төвд оржээ. Одоо энд 1600 орчим ороно сууц, барилга шатаад байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 10 мянга орчим га газрыг хамраад байгаа түймрийг унтраахаар 100 гал сөнөөгч, 12 нисдэг тэрэг, 9 ус тээвэрлэгч онгоц ажиллаж байна.
Таван жилийн өмнө энэ мужийн Слейв Лейк хотод 500 байшин шатааж нийтдээ 742 сая канад долларын хохирол учруулсан түймрийн үеэр долоон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байсан юм.

0 Сэтгэгдэл