ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Умард Солонгосын намын их хурал өнөөдөр эхэлнэ

Умард Солонгосын эрх баригч намын 1980 оноос хойш хуралдаагүй их хурхал өнөөдөр Пеньянд эхэлнэ. Солонгосын Хөдөлмөрийн намын YII хурлыг угтаж нийслэл Пеньян хот баяр ёслолын уур амьсгалд умбаж, газар сайгүй баяр ёслолд бэлтгэн, их хурлын төлөөлөгч коммунистууд хэдийнээ нийслэлд ирээд байна.
Харин гадаадын шинжээчид, сэтгүүлчид Чучхегийн замаар замнадаг энэ улс эрх баригч намынхаа их хурлын дараа ямар замаар явах бол хэмээн чих тавьж байна.
БНАСАУ-ын эрх баригчид их хурлаа сурвалжлуулах гэж Орос, Хятад, АНУ, Япон, Европын болон бусад орны сэтгүүлч сурвалжлагчдыг урьжээ. Өнөөдрийн мэдээгээр Умард Солонгост гадаадын 100 гаруй сэтгүүлч, сурвалжлагч ирээд байгаа юм байна.
Нийслэл Пеньянд газар сайгүй намын бэлгэ тэмдэг бүхий далбаа мандуулж, уриа лоозон, зурагт хуудас наасан бол иргэд нь баяр ёслолын хувцас өмсөн их хуралд зориулсан төрөл бүрийн цуглаан, арга хэмжээнд оролцож байна. Ер нь их хурал хуралдах өдрүүдэд орон даяар улс орныг удирдан чиглүүлэгч намдаа, их хуралд зориулсан цуглаан, жагсаал болох юм.
Нийслэлд ирсэн намын их хурлын төлөөлөгчид улс орны удирдагчдад зориулсан түүхэн газруудад очиж хүндэтгэл үзүүлсний дотор хамгийн чухал нь энэ улсын өмнөх удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ирийн шарил байдаг Кымсусаны цогцолбор ордон байсан гэнэ.

Умардын эрх баригчид их хурал хэд хоног үргэлжлэх, энэ үеэр өөр ямар үйл явдал болох талаар бүрэн мэдээлэл өгөхгүй байгаа ч Өмнөд Солонгосын шинжээчдийн үзэж байгаагаар YII их хурал дөрөв хоног үргэлжилж эхний өдөр удирдагч Ким Чен Уны илтгэлийг сонсох юм байна. БНАСАУ-ын нам, төрийн цаашдын хөгжлийн тухай энэ илтгэл 5-6 цаг үргэлжлэх байх гэж шинжээчид үзэж байна.
Хоёр дахь өдөр нь энэ илтгэлийг хэлэлцэж, депутатуудын тусгай илтгэлийг сонсоод гурав дахь өдөртөө намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг ярих бололтой. Сүүлийн өдөр намын Төв хороо, нарийн бичгийн дарга нарыг томилж намын удирдах байгууллагыг сонгох боловсон хүчний асуудал хэлэлцээд их хурал өндөрлөнө гэж таамаглаж байна.
Энэ их хурлын гол ач холбогдол нь өнөөгийн залуу удирдагч Ким Чен Уны нэр хүндийг өндөрт өргөхөд чиглэж байгаа гэж гадаадын бүхий л шинжээчид ам нэгтэй зөвшөөрч байна. Их хурал ийм байдлаар “Ким Чен Уны эрин үе”-ийг эхлүүлж түүний дүр бүхий тэмдэг гаргаж, түүний төрсөн өдрийг төрийн албан ёсны баяр болгох байх гэж байна.
Их хурлын төлөөлөгчид ч залуу удирдагчийн олон гавьяа, амжилтыг цөмийн туршилт, пуужин харвасан, эдийн засгийн үсрэнгүй хөгжил зэргээр жишээлэн ярьж магтах бололтой. Энэ их хурлыг хэдийнээс албан ёсоор “Ялагчдын их хурал” гэж нэрлэсэн нь тохиолдол биш. Мэдээж ялагч нь удирдагч Ким Чен Ун.
Бас нэг зүйл бол энэ их хурал “Ким Чен Уны эрин үе”-ийг эхлүүлнэ гэдгээрээ нам, улсын удирдлагад ихээхэн өөрчлөлт хийж залуу хүмүүс гарч ирэх байх гэсэн таамаг байна. Залуу удирдагч настайчуудыг тэтгэвэрт нь гаргаад өөрийн үеийн 30-аад насныхныг ойр дэргэдээ авах бололтой.
Шинжээчдийн хүлээж байгаа хамгийн гол зүйл бол тус улсын эдийн засгийн хөгжлийн талаар энэ их хурал ямар зорилт тавьж дэвшүүлэх бол гэдэг асуудал. Умард Солонгос өмнө нь цэрэг армидаа хамгийн их анхаарч байсан бол арми нь өнөөдөр цөмийн зэвсэгтэй, тээгч пуужинтай болсон болохоор одоо гол анхаарлаа эдийн засгаа дээшлүүлэхэд чиглүүлж магадгүй гэж үзэж байна. Удирдагч Ким Чен Ун нэг биш удаа “аж ахуйг хөгжүүлэх шинэ арга хэмжээ” гэж хэлж байсан нь ийм найдлага төрүүлж байгаа юм.
Гадаад бодлогын хувьд нэг их өөрчлөлт, шинэ зүйл гарч ирэхгүй ч хоёр Солонгосыг нэгтгэх талаар шинэ үзэл баримтлал гаргахыг үгүйсгэхгүй. Бас цөмийн зэвсэг, пуужин удаа туршсандаа тулгуурлан АНУ болоод бусад улс оронтой яриа хэлэлцээ эхлүүлэхийг үгүй гэхгүй. Гэхдээ энэ нь АНУ, Өмнөд Солонгосын байр сууриас ихээхэн шалтгаална л даа. Вашингтон, Сөүл хоёр өнөөдөндөө Пеньянтай тун хатуу харьцаж байгаа шүү дээ.

0 Сэтгэгдэл