Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Москвад Үндэсний мэдээний албаны редакторыг зэрлэгээр хөнөөжээ
Оросын Үндэсний мэдээний албаны редактор Александр Рубцовыг гэрт нь олон удаа хутгалан зэрлэгээр хөнөөсөн байхыг олсон байна. “Бидний найз, эрхэм нөхөр, Үндэсний мэдээний албаны редактор Александр Рубцов нас нөгцлөө. Тэр дөнгөж 35 настай байсан. Түүний бэлтгэсэн мэдээ мэдээллийг бид сүүлийн хоёр жилд “НАШЕ Радио”, Rock FM, Best FM и “Радио JAZZ” гэсэн дөрвөн радио станцын мэдээллийн хөтөлбөрөөр  хүлээн авдаг байсан” гэж Үндсэний мэдээний албаны сайтад бичжээ.

Сэтгүүлчийг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тавдугаар сарын 3-нд гэртээ амь алдсан байхыг Калугаас хүүдээ баярын мэнд хүргэхээр ирсэн ээж нь анх олсон байна гэж мэдээлэлд дурджээ.
 Рубцовыг зэрлэгээр зодоод нуруунд нь долоон удаа хутгалан айшигтайгаар хөнөөсөн байсан гэнэ.

“Үүнийг хэн хийснийг бид мэдэхгүй. Гэхдээ л энэ бол түүний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой. Саша өөрөө хаалгаа тайлж өгсөнийг бодоход таньдаг хүн нь байж таараа. Алуурчны зураг хяналтын камерт байгаа байх. Түүнийг олохын төлөө чадах бүхнээ хийнэ” гэж үзэг нэгт нөхөд нь бичжээ.
Александр Рубцов хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 29-ний өдөр эфирт гарч нэвтрүүлгээ хөтөлсөн юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан