Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Мөрөөдлийн театр”-ынхан Н.Наранбаатартай хамт “Хайрыг гэрчил”-нэ
“Мөрөөдлийн театр”-ынхан ээлжит уран бүтээлээ үзэгчдэдээ өргөн барьж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар “Хайрыг гэрчил” драмын жүжгийг тайзнаа амилуулжээ. Жүжгийн талаар жүжигчин Г.Алтаншагай “Манай театр хайрын улиралд зориулж “Хайрыг гэрчил” драмын жүжгээ үзэгчдийн хүртээл болгож байна. Шинэ жүжгийн зохиолоо жилийн өмнө зохиолч Гүрбазар ахдаа санаагаа хэлж бичүүлсэн. Гүрээ ах маань бидний хэлснээр энэ нийгмийн болон тулгарч буй асуудлыг тусгаж өгсөн. Амьдралд өдөр болгон дуугараад байдаггүй нууцлаг сэдвийг хөндсөн их сонирхолтойгоор зохиолоо буулгасан. Ингээд сар гаруй хугацаанд найруулагч Б.Наранбаатартай жүжгийн бэлтгэлээ хийлээ. Бид “Хайртай бол эргэж хараарай” жүжгээс хойш драмын жүжиг тоглоогүй. Харин инээдмийн, сонгодог, шоу тоглолтыг үзэгч түмэндээ хүргэж байсан” гэв.
Тус жүжгийн гол дүрд Т.Баттулга буюу Батушка, Э.Намуунаа тогложээ. Урилгаар жүжигчин Л.Эрдэнэ-Очир болон УДЭТ-ын жүжигчин Ч.Баярмаа нар оролцон тоглож байгаа аж. Мөн “Мөрөөдлийн театр”-ын хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлаж “Хайрыг гэрчил” драмын жүжгийнхээ эхний хоёр өдрийн орлогоо Хавдар судлалын үндэсний төвд хандивлахаар болсноо дуулгав. Энэ сарын 20-ныг хүртэл тайзнаа тоглох тус жүжгээ нийгмийн эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэд, асрамжийн газрынхан, Зөв амьдрал ТББ-ынханд үзүүлж бэлэг барих гэнэ.
“Мөрөөдлийн театр”-ынхан ээлжит уран бүтээлээ үзэгчдэдээ өргөн барьж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар “Хайрыг гэрчил” драмын жүжгийг тайзнаа амилуулжээ. Жүжгийн талаар жүжигчин Г.Алтаншагай “Манай театр хайрын улиралд зориулж “Хайрыг гэрчил” драмын жүжгээ үзэгчдийн хүртээл болгож байна. Шинэ жүжгийн зохиолоо жилийн өмнө зохиолч Гүрбазар ахдаа санаагаа хэлж бичүүлсэн. Гүрээ ах маань бидний хэлснээр энэ нийгмийн болон тулгарч буй асуудлыг тусгаж өгсөн. Амьдралд өдөр болгон дуугараад байдаггүй нууцлаг сэдвийг хөндсөн их сонирхолтойгоор зохиолоо буулгасан. Ингээд сар гаруй хугацаанд найруулагч Б.Наранбаатартай жүжгийн бэлтгэлээ хийлээ. Бид “Хайртай бол эргэж хараарай” жүжгээс хойш драмын жүжиг тоглоогүй. Харин инээдмийн, сонгодог, шоу тоглолтыг үзэгч түмэндээ хүргэж байсан” гэв. Тус жүжгийн гол дүрд Т.Баттулга буюу Батушка, Э.Намуунаа тогложээ. Урилгаар жүжигчин Л.Эрдэнэ-Очир болон УДЭТ-ын жүжигчин Ч.Баярмаа нар оролцон тоглож байгаа аж. Мөн “Мөрөөдлийн театр”-ын хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлаж “Хайрыг гэрчил” драмын жүжгийнхээ эхний хоёр өдрийн орлогоо Хавдар судлалын үндэсний төвд хандивлахаар болсноо дуулгав. Энэ сарын 20-ныг хүртэл тайзнаа тоглох тус жүжгээ нийгмийн эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэд, асрамжийн газрынхан, Зөв амьдрал ТББ-ынханд үзүүлж бэлэг барих гэнэ.
0 Сэтгэгдэл



















