УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Шударга ёс” эвсэл: 11-ээс дөрөв
үлдсэн 4 чинь листээр орсон одоо уихг- биш.

Б.ШИРНЭН
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар гарч байгааг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболд зарласнаар, тус бүлэг зургаан гишүүнтэй болсон юм.

Харин Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.1-д Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно гэж заасан байдаг. Тэгвэл 28.1.3-т “гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо энэ хуулийн 26.1-д заасан доод хязгаарт хүрэхгүй болсон” бол бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохоор хуульд заасан байгаа юм. Өрөөр хэлбэл, УИХ дахь эвслийн бүлэг ажиллах хууль зүйн чадамжгүй болсон. Харин энэ үйл явдалтай холбогдуулан бүлэгт хамтарч байсан МҮАН-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар АН-ын бүлэгт элсэхээр боллоо.
Тэд “УИХ-ын дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг задарсан тул УИХ-ын гишүүн миний бие УИХ дахь нам, эвслийн бүлэгт харьяалалгүй болсон болно. Иймд УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэн орох хүсэлтэй байгаа тул хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг тус, тусдаа АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хүргүүлжээ. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил нар Ардчилсан намын бүлэгт орлоо. МҮАН-аас гарч АН-ын гишүүнчлэлээ сэргээлээ” гэсэн юм.
11 гишүүн
2012 оны УИХ-ын сонгуульд “Монголоо аврах таван хувьсгал” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 11 гишүүн сонгогдсон юм.
10 гишүүн
2014 оны тавдугаар сарын 15-ны өдөр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Д.Батцогт гшүүнийг гарч байгааг албан ёсоор зарласан. Тэрээр бүлгийнхээ гишүүдтэй байр, суурь нийлэхгүй байгаагаас болж эвслийн бүлгээсээ гарч байгаа гэсэн юм. Түүнчлэн тухайн оныхоо аравдугаар сарын 10-нд МҮАН-аас гарч, Сүхбаатар дүүргээс АН-д элсч буйгаа зарласан. Харин 2014 оны аравдугаар сарын 21-нд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн болсныг УИХ-ын дарга З.Энхболд зарласан байдаг.
8 гишүүн
Энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр “Шударга ёс” эвслийн бүлгээс МҮАН-ын Г.Уянга, МАХН-ын Л.Цог нар гарч буйгаа мэдэгдсэн юм. Тэд “Монголоо аврах таван хувьсгал гэдэг Монгол Улсад хувьсгал хийх хөтөлбөр гаргаж, сонгогчдын 23 хувийн саналыг авсан. Энэ хөтөлбөрийнхөө төлөө хангалттай ажил хийгээгүй. Бараг хөтөлбөрийнхөө төлөө яваагүй гэж хэлэхэд болно. Хамтарч Засаг барьсан. Хамтарч эрх барьсан. Гэхдээ хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө биш, хэн нь сайд болох вэ гэдэг асуудал үүнээс чухлаар тавигдаж байсан” гэх шалтгаанаар эвслийн бүлгийг орхисон юм.
Харин Г.Уянга дөрөвдүгээр сарын 7-ны өдөр МҮАН-аас гарч буйгаа зарлаж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элссэн. Тэрээр 2016 оны дөрөвдүгээр сарын 10-нд намын хуралд сууж, тус намын даргаар сонгогдоод байна. Мөн УИХ-ын дэд дарга Л.Цог МАХН-аас гарч, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд орж байгаа.
6 гишүүн
2016 оны тавдугаар сарын 4-ний өдөр МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас, эвслийн бүлгээс гарч буйгаа зарласан байдаг. Харин албан ёсоор гарах өргөдлөө энэ сарын 5-ны өдөр өгсөн.
Тэд МАН-д элсч буй. Гарах болсон шалтгаанаа МАХН-ыг МАН-тай эвсч сонгуульд оролцох асуудлыг дэмжиж байсан. Гэвч, эсвээгүй тул МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн гэсэн юм.
4 гишүүн
Үндсэндээ, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар гарснаар эвсэл болох хэмжээний чадамжгүй болсон юм. Гэсэн ч эвслийн бүлгээс гарч, өөр намд харьяалагдах хүсэлт гаргасан хоёр гишүүн нь МҮАН-ын М.Сономпил, Н.Батцэрэг нар байв. Тэд нэгэнт бүлэггүй болсон тул МҮАН-аас гарч байгаа гэх шалтгаанаа хэлсэн бөгөөд АН-д элсээд байна.
Харин бүлэгтээ үнэнч МАХН-ын дөрвөн гишүүн үлдсэн. Тэд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар.

0 Сэтгэгдэл
2016.05.09
2016.05.09