Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Сансраас довтлох хүчээ ОХУ нэмэгдүүлж байна гэв

 ОХУ, Хятад хоёрыг АНУ-ын эсрэг сансрын уудамд довтлох хүчин чадлаа нэмэгдүүлж байна  гэж Пентагоны төлөөлөгчид мэдэгдсэнийг Washington Post сонин нийтэлжээ.
“Орос, Хятад хоёр улс сансарт довтлох хүчин чадлаа нэмэгдүүлж АНУ-ын эсрэг сансарт дайрч магадгүй гэж Пентагоны төлөөлөгчид мэдэгдлээ” гэж сонинд бичжээ.

“Одоо Орос, Хятад хоёр улс АНУ-ын бүтээж сансарт байрлуулсан үндэсний аюулгүй байдалтай холбоотой дэд бүтцийг жагсаалаас гаргаж магадгүй юм. Ингэвэл юун түрүү манай хиймэл дагуулууд эхний бай нь болно гэж Пентагоны төлөөлөгчид сэтгэл түгшиж байна” гэж сонины өгүүлэлд бичжээ.

“Бид хэдийгээр хангалттай хүчтэй ч гэсэн ирээдүйн зөрчил сансарт өргөжин үүсч магадгүй гэдгийг бид ойлгох ёстой” гэж АНУ-ын стратегийн командлалын удирдагч адмирал Сесил Хейн хэлснийг сонин иш татсан байна.

АНУ-ын Төрийн  нарийн бичгийн даргын Зэвсэглэлд хяналт тавих туслах Фрэнк Роуз бас “ОХУ, Хятад хоёр улс хиймэл дагуулын эсрэг технологи боловсруулсаар байгаад сэтгэл түгшиж байна” гэж үүний өмнө мэдэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан