Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Өнөр бүл”-ийг 2050 онд дахин шинэчлэхийг үгүйсгэхгүй
“Хүлэгү пикчрс” кино компани, “Монгол кино нэгтгэл”-тэй хамтран “Эдүгээчилсэн Монгол кино” төслийг хэрэгжүүлэхээр болж хуучны кинонуудыг шинэчлэн найруулахаар болсон. Энэ ажлынхаа эхлэл болгож “Өнөр бүл” киног шинэчилсэн хувилбараа энэ ням гарагт дэлгэцнээ гаргахаар болсноо өчигдөр дуулгав.

 Анх 1980 онд Д.Дожоодоржийн зохиол, Д.Жигжидийн найруулгаар та бидэнд хүрч байсан киноны шинэ хувилбарын зохиолыг Т.Номуунзул бичиж, С.Баттулга найруулсан байна. Шинэчилсэн уран бүтээлийнхээ талаар найруулагч С.Баттулга ярихдаа “Жигжид гуайг давж гарах гэж, эн зэрэгцэх гэж энэ киног найруулаагүй юм шүү. Зөвхөн сэргээх гэж л оролдлоо” хэмээсэн. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзийгийн дүрд тоглож буй Д.Баттөмөр “2050 онд энэхүү шинэчилсэн хувилбарыг залуу үеийнхэн маань дахин шинэчлэхийг үгүйсгэх аргагүй юм. Миний хувьд энэ кино маш урт хугацааг туулаасай гэж хүсч байна. Энэ сайхан кинонд хамтран ажилласандаа баяртай байна” гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан