Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Британийн цагдаа нар “Аллах өршөө” гэсэн үгийнхээ төлөө уучлал гуйлаа
Английн  баруун нутгийн Их Манчестр гүнлэгийн цагдаагийн байгууллага терроризмын эсрэг нэгэн сургуулилтынхаа үеэр “Аллах өршөө” гэсэн үг хэрэглэснийхээ төлөө албан ёсоор уучлал гуйсан байна.

Хэргийн учир нь цагдаагийн тусгай ажиллагааны хэсэг терроризмын эсрэг ажиллах сургуулилт хийх үеэр алан хядагчийн дүрд тоглосон ажилтан нь “гар хийцийн бөмбөг” “дэлбэлэх”-ийнхээ өмнө дүрээ үнэмшилтэй болгох гээд “Аллах акбар” буюу аллах өршөө гээд хашгирчихсан юм байна.

Хууль сахиулагчдын бодлоор бол энэ нь маш хариуцлагагүй, олон нийтийг буруу үзлээр эмзэглүүлсэн үйл явдал юм байна. Ийм ч учраас Их Манчестрын цагдаагийн тэргүүн Тони Ллойд “Сургуулилтын үеэр хэлсэн  энэ үгийг олон нийтийн дунд эсрэг, манай гүнлэгийн нутагт таарахгүй үг хэллэг гэдгийг анхааралгүй хэрэглэчихлээ.Бид уг нь ингэж төлөвлөөгүй юм” гэжээ.

Үүний зэрэгцээ Ллойд манай гүнлэгийн хууль сахиулагчид терроризмын эсрэг чадварлаг тэмцэж чадахаа энэ сургуулилтын үеэр харулж чадлаа гэж онцлон тэмдэглэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан