Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хятадад жил бүр 200 мянган хүүхэд хулгайлагдаж байна
Хятадад жил бүр 200 мянган  хүүхэд хулгайд өртөн сураггүй алга болдгоос дөнгөж нэг хувь нь л олддог гэж хятадын төрийн радиогийн нэг мэдээнд дурджээ.

Хүүхэд хулгайлах, худалдах явдал хятадын нэг тулгамдсан асуудал болж байгаа ч эрх баригчид энэ талаар ямар нэг статистик мэдээ гаргахгүй байна.

 Хятадын төв радио л энэ талаар бүр 2013 онд ийм нэг мэдээ явуулснаас өөрөөр албан ёсны мэдээлэл гарахгүй байгаа юм.
Хятадын өмнө Юннань мужаас 223 хүүхэд хулгайлж төв хятадын Хэнань мужид авчран 2009-2010 оны наймдугаар сар хүртэл худалдсан 36 хүнтэй дээрмийн бүлгийг илрүүлсэн тухай мэдээлэл 2012 оны зургадугаар сард гарч байсан юм. Энэ бүлэглэлийн тэргүүн Зян Кайжид цаазаар авах ял оноосон билээ.

Иймдээ ч “Хүүхэд хулгайлах гэмт хэргийг маш сайн зохион байгуулагдсан гэмт хэргийн том бүлэглэлүүд үйлддэг” гэж Fkreign Policy хэвлэлд бичсэн байна.
Хулгайлсан хүүхдийн нялхыг нь бол үр хүүхэдгүй айлд үрчлүүлэх гэж худалддаг бол ихэнхийг нь боол болгож, охидыг биеийг нь үнэлүүлдэг байна. Хятадад олон айл хүүхэдгүй, ялангуяа эрэгтэй хүүхэд хүсдэг учраас нялх хүүхэд хулгайлах явдал нарийн зохион байгуулалтад орсон байдаг гэнэ.

Хятадын хар зах дээр охид 60, хөвгүүд 80 мянган юань хүрдэг гэж хятадын Tencent  сйатад өнгөрсөн 2015 онд бичжээ.
Харин гадаад хүн хятадын хүүхэд асрах газраас албан ёсоор хүүхэд үрчилж авахыг хүсэх юм бол 5500 долларын үнэтэй байдаг гэнэ. Зарим тохолдолд асрах газрууд ч хулгайчдаас хүүхэд худалдаж авдлаг гэсэн мэдээлэл байдаг.
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан