ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
БНХАУ 90 тэрбум ам.долларын алт худалдаж авлаа
БНХАУ дэлхийн бүх алтны нөөцийг цуглуулж байгаа гэсэн хөгжилтэй яриа 2008 оноос эхлэн гарсан юм. Тухай жил Бээжингийн олимп болж байсан бөгөөд алтны хольцтой олимпын медаль тамирчдад тарааж байсан гэх. Тэгвэл өнөөдөр БНХАУ Лондонгийн үнэт зүйлсийн худалдаанаас 90 тэрбум ам.долларын үнэ бүхий алтан гулдмайнуудыг худалдаж авлаа.
Хятадын төрийн мэдлийн “Стандарт” банкны худалдан авалт “Барклэйн” үнэт металл худалдааны бизнест их хэмжээний ашиг авчирсан талаар Их Британийн зүгээс мэдэгдсэн байна. Их хэмжээний алтаа зарсан Их Британи улс үнэт чулуу худалдаалах олон улсын гэрээний дагуу Хятадад ийнхүү 90 тэрбумын алт зарлаа. Энэхүү гулдмайнууд нь нийт 2000 тонн бөгөөд тээвэрлэхэд бэлэн болсон тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татав. Үнэт чулуу тэр дундаа алтны бизнест томоохон байр суурь эзэлдэг “Барклэйн” үнэт металл худалдааны төв 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулсан гэж “BBC” агентлаг дамжуулсан юм.
Харин алтыг аюулгүй тээвэрлэх асуудлыг Хятадын тал бүрэн хариуцна гэдгээ илэрхийлсэн бөгөөд цаашид дэлхийн үнэт чулуу худалдаалах газруудаас алт авсаар байх болно гэдгээ ч онцолжээ. Алтны үнэ ирээдүйд улам өсөх хандлага ажиглагдах болсон ч үнэт чулууны худалдааны зах зээлд дэх зарим ховор чулуу алтнаас үнэтэй хэвээр байгаа юм.
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ 2016 ОНЫ 05 САРЫН 23-27-ны ХООРОНД ЯВАГДАНА. СУРГАЛТАНД ХАМРАГДСАНААР ТА ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР СИСТЕМТЭЙ МЭДЛЭГТЭЙ БОЛЖ ДОТООД ГАДААДЫН АЛЬ Ч БИРЖИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЧАДВАРТАЙ БОЛОХ ЮМ. УТАС 323715
БНХАУ дэлхийн бүх алтны нөөцийг цуглуулж байгаа гэсэн хөгжилтэй яриа 2008 оноос эхлэн гарсан юм. Тухай жил Бээжингийн олимп болж байсан бөгөөд алтны хольцтой олимпын медаль тамирчдад тарааж байсан гэх. Тэгвэл өнөөдөр БНХАУ Лондонгийн үнэт зүйлсийн худалдаанаас 90 тэрбум ам.долларын үнэ бүхий алтан гулдмайнуудыг худалдаж авлаа.Хятадын төрийн мэдлийн “Стандарт” банкны худалдан авалт “Барклэйн” үнэт металл худалдааны бизнест их хэмжээний ашиг авчирсан талаар Их Британийн зүгээс мэдэгдсэн байна. Их хэмжээний алтаа зарсан Их Британи улс үнэт чулуу худалдаалах олон улсын гэрээний дагуу Хятадад ийнхүү 90 тэрбумын алт зарлаа. Энэхүү гулдмайнууд нь нийт 2000 тонн бөгөөд тээвэрлэхэд бэлэн болсон тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татав. Үнэт чулуу тэр дундаа алтны бизнест томоохон байр суурь эзэлдэг “Барклэйн” үнэт металл худалдааны төв 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулсан гэж “BBC” агентлаг дамжуулсан юм.
Харин алтыг аюулгүй тээвэрлэх асуудлыг Хятадын тал бүрэн хариуцна гэдгээ илэрхийлсэн бөгөөд цаашид дэлхийн үнэт чулуу худалдаалах газруудаас алт авсаар байх болно гэдгээ ч онцолжээ. Алтны үнэ ирээдүйд улам өсөх хандлага ажиглагдах болсон ч үнэт чулууны худалдааны зах зээлд дэх зарим ховор чулуу алтнаас үнэтэй хэвээр байгаа юм.
0 Сэтгэгдэл
2016.05.18























