Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Г.Алтан хатагтайн хөөрөгний үнэд баячууд байдгаа тавиад ч хүрэхгүй
Монголын өнөө цагийн цуутай хатагтай нарын нэг “Алтжин”-гийн гэх Г.Алтан бэл нүнжгээрээ хэрийн хүнийг дагуулахгүй. Тансагийн дээдийг эдлэх энэ эрхэм хатагтайн хөөрөгний цуглуулгыг тэр бүхэн мэдэхгүй. Харин юм мэдэх хашрууд түүнийг жинхэнэ үнэт эдлэлийн дээд болсон хэд хэдэн хөөрөгтэй гэх юм билээ.
Алтан хатагтайн хөөрөгний цуглуулгад хөөрөг хөөрөгийн дээд шүрэн хөөрөг хэд бий. Түүн дотор 17, 18 дугаар зууны хоёр хөөрөг нь олон ч хүний шүлсийг асгаруулдаг гэнэ шүү. 17 дугаар зууны шүрэн хөөрөг нь  цуглуулагчдын дунд “Хатагтай” гэж нэрлэгдсэн асар нарийн хийцтэй эртний үнэт хөөрөгнүүдийн нэг гэлцдэг. Харин 18-р зууны шүрэн хөөрөг нь цул шүрийг ухаж давхар бумба хэлбэртэй хоёр хөөрөг болгоод навч, жимс тэргүүтнээр гоёж урласан гайхам сайхан эд гэнэ.
Хатагтайд бас хуучны пийсүү хөөрөг бий. Зоосон тамгатай эртний дүрсэн хэлбэртэй эл хөөрөг ёстой л чамин тансагийн дээд. Чулуу чулуунд дээд Чүнчигноров хөөрөг ч түүний гайхам цуглуулгад байр сууриа эзэлсэн байдаг. Алтан хатагтайн сүүжин хөөрөг ч энэ төрөлдөө манлайд явах тийм тансаг эд. Хөөрөгнийхөө талтай тэнцэм шүрэн толгойтой эл хөөрөг нь нэвт харагдам тунгалаг. Түүний цуглуулгад уран гартны ур шингэсэн нэгэн хөөрөг тодоос тод харагдана. Юу гэхээр 18-р зууны үеийн мана хөөрөг нь хэсэгхэн газар холилдсон бараан өнгийг нь уралсан хүнийх нь ур ухаанаар бухын дүрс болгосон нь гайхам харагддаг. Түүний баялаг цуглуулгаас цухас дурдвал ийн бөлгөө.



0 Сэтгэгдэл
Чулууны дээд Чүнчигноров гэж хэн хэлж байгаа юм? Яг ш дээ.. Хамгийн үнэтэй чинь Улаан шүрэн хөөрөг, Эрдэнийн пийсуу хөөрөг, Цагаан хаш хөөрөг. бас бор шүрэн хөөрөг байна...
tegeed zurag n haana bgaan be?
hunii nuhriig bulaaj,ter hunriinhee hamag hurungiig bulaaj gudamjind umssuntei n gargasan hun ene zergiin hurungu yuu ch bish baih. uhehdee avaad yavna gej ene shunakin tulamnuud boddog yum baihdaa.ternii orond huuchin shine huuhduuded n taraaj uguusei ene shunaltai zasvartai avgai
mundag tsugluulgatai gejsonsoj bsan um bn alsiin bodoltoi hun dee
ooon
Хамгийн их уншсан