"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ирэх сард таван монгол кино дэлгэцэнд гарах нь
“Тэнгис кино” театр ирэх сард дэлгэцэнд гаргаж эхлэхээр төлөвлөсөн дотоод болон гадаадын кинонуудынхаа товыг өчигдөр танилцууллаа. Энд манай уран бүтээлчдийн хийсэн таван монгол кино багтсан байна.

-“Намайг хайрла” уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийхээр болсон байна. Бүх насныханд зориулсан энэхүү инээдмийн киног “Ай Си креатив дивишн” бүтээсэн бол зохиолыг нь Монгол Улсын гавьяат жүжигчин Жаргалсайхан, Урнаа нарын хүү Ж.Батсайхан бичжээ. Харин найруулагчаар нь А.Чингүүн ажиллаж, Э.Тодгэрэл, Н.Баярмаа, Р.Адъяа, О.Дөлгөөн, Б.Одончимэг, Б.Шинэбаяр нарын жүжигчид тоглосон байна.

-“Сайн уу, амьдрал минь 2” энэ сард нээлтээ хийхээр товлож байсан ч ирэх сар хүртэл хойшлуулжээ. Ирэх сарын 3-нд нээлтээ хийхээр болсон киног “Big line film”, “Nomads film and entertainment” хамтран хийсэн бөгөөд “Сайн уу, Амьдрал минь-2” киноны найруулагчаар өмнөх ангийн найруулга дээр ажилласан З.Батболд ажиллажээ. Харин продюсерээр нь “Х-Түц” хамтлагийн жүжигчин Н.Онон, зураглаачаар Г.Гүенбаатар нар ажилласан байна. Гурван бүлэгтэй уг бүтээлийн гол дүрд жүжигчин Т.Билгүүтэй, дуучин А.Хишигдалай, “Бид-4” хамтлагийн дуучин Б.Баярмандах, жүжигчин Адъяа нар тогложээ. Түүнчлэн “Guys” хамтлагийнхан ч гэсэн өөрсдөө тоглосон байна.

-“Би эхнэрийнхээ нууц амраг” гэх өвөрмөц нэртэй энэхүү кино ирэх сарын 17-нд нээлтээ хийнэ. Англи хэл дээр хийгдсэн монгол орчуулгатай киног Швейцарь, Герман, АНУ, Монголын уран бүтээлчид хамтран хийжээ.

-“Ээж” уран бүтээл ирэх сарын 17-ноос үзэгчдэд хүрэх нь. “Чононгоо фильм продакшн"-ы анхны бүтээл болох уг кинонд Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай тогложээ. Жинхэнэ монгол кино Монголын кино урлагт ахин мэндэлж байна хэмээн уран бүтээлчид нь тодотгоод буй. Ямартай ч мэлмийг тань мялааж, сэтгэлийг тань баясгаж нэгийг бодуулах бизээ.

-“Нэг өдрийн дайсан” нь “DOZ plus”энтертайментын 2016 оны ээлжит бүтээл юм. Адал явдалт инээдмийн тус кино ирэх сарын 24-нөөс дэлгэцнээ гарах нь.
Киноны гол дүрд Ш.Доржсүрэн тоглож өөрөө найруулсан байна. Мөн жүжигчин Т.Билэгжаргал, С.Хишигжаргал нар хамтран тогложээ.

0 Сэтгэгдэл