Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Нэг шарилаас болж л Хованы оршуулгын газар зодолдож, буудалцжээ
Энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Хованы оршуулгын газарт угсаатнуудын хооронд мөргөлдөөн болж зарим мэдээллээр бол 500 гаруй хүн зодолдон харилцан буудалцаж гурван  хүний амь бүрэлгэсэн  хэрэг гарсан. Зодооны үеэр хүмүүс бороохой, арматурын төмөр, бусад зүйлсээр нүдэлдэж, байн байн буун дуу гарч байсан гэж гэрчүүд хэлжээ.

Хууль сахиулагчид 50 гаруй хүнийг баривчлан саатуулсан хүмүүсийг шалгах явцад тажикууд, эрүүгийн элементүүд, Москвад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс  оролцсон  нь тодорхой болжээ.
Саатуулсан хүмүүсийг байцаахад сэжигтнүүдийн нэгний нь төрөл садныг оршуулах ажлыг гүйцэтгэсэн тажик иргэд энэ ажлаа чанаргүй хийснээс болж зөрчил үүссэн гэнэ. Нэгэнт ажлыг чанаргүй гүйцэтгэсэн болохоор захиалагч мөнгөө төлөхгүй гэсэн байна. Гэтэл маргааш нь шарилыг бүр аймаар болгон сүйтгэсэн байжээ.

Тэрээр ажлаа чанаргүй хийчихээд, мөнгө төлөөгүйн төлөө ингэж өшөө авсанд нь дургүйцэн тэдэнтэй тооцоо хийхээр өөрийн талынхан, самбочдыг дуудсан байна.
Мэдээж нөгөө тал нь өөрийн нутгийнхныг дуудсанаар зодоон эхэлжээ. Оршуулгын газрын захирал асан Юрий Чабуевыг  ч бас энэ хэрэгт холбоотой гэж үзэж байгаа юм байна. Тажикууд оршуулгын газрын эргэн тойронд талийгаачид зориулсан хөшөө, шарилын хайс хийдэг жижиг цехүүд байгуулан цэцгийн хэлхээ бэлтгэн худалдаалж өдөртөө дөрвөн сая орчим рублийн орлого олдог байж.

 Гэхдээ байнга ийм зөрчил, маргаан гардаг байсан нь ийм мөргөлдөөн нэг л өдөр болно гэсэн сэжиг төрүүлж байжээ.
Нутгийн тэмцэгч, бүлэглэлийнхэн хууль бусаар  амьдарч, ажиллагсад өөрсдийн нь газар нутаг дээр ийм их орлого олж байгаад таагүй хандаж, газар нутгаа чөлөөлөх гэж заналхийлдэг байсан нь ийм таамаг төрөхөд хүргэж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
самбо чинь тулааны урлаг биш үү. Одоо л бөх гээд байгаа болохоос биш....
Самбочидыг дууддаг нь яаж бгаа юм бол ...
самбо чинь тулааны урлаг биш үү. Одоо л бөх гээд байгаа болохоос биш....
Хамгийн их уншсан