Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ангараг гариг руу АНУ 2028 онд хүн илгээнэ гэнэ
Улаан нүдэн буюу Ангараг гаригийн тойрог замд бид 2028 он гэхэд хүнээ оруулна гэж америкийн батлан хамгаалах Lockheed Martin Corporation концернийн дэд ерөнхийлөгч Ванда Сигур мэдэгдсэн байна. Үүний өмнө болохоор НАСА Ангараг гариг  руу 2033 он гэхэд л хүн илгээхээр төлөвлөж байна гэж мэдэгдэж байсан юм.

АНУ-ын Ангараг гаригийн хөтөлбөрийн хүрээнд улаан нүдэн гариг дээр 2030-аад онд хүн буулгахаар төлөвлөсөн байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Олон улсын сансрын станц дээрх ажлыг урагш ахиулж, сарны орчмын сансрыг эзэмших, 2020 он гэхэд үүнээс алсын нислэгт бэлтгэж, дараа нь Ангарагийг эзэмших гэсэн үе шаттай ажлууд хийнэ гэж төлөвлөжээ.

Эхлээд Ангарагийн тойрог замд орж нисэх, дараа нь тэндээс чулуулгийн дээж авчрах, хамгийн сүүлийн шатанд Ангараг гариг дээр нисэгчээ буулгах юм байна. Lockheed Martin-ы төсөөллөөр бол алсын нислэгийн Orion хөлгөөр Ангарагийн тойрог замд орох нислэгт зургаан хүнтэй баг явах гэнэ.

Сансрын энэ нисэгчид лаборатор, нарны цахилгаан үүсгүүр бүхий Mars Base Camp –д байрлах юм байна.
Энэ бүхнээс өмнө Orion-ы  анхны нисэгчгүй туршилтын нислэгийг 2018 онд SLS хүнд пуужингийн тусламжтай хөөргөж, 2023 он гэхэд сарны тойрог замд оруулахаар төлөвлөжээ.

Ангараг руу хүн нисгэх нь олон улсын хамтарсан төсөл байх болно гэж  АНУ-ын сансар судлалын Үндэсний газрын тэргүүн Чарльз Болден өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд мэдэгдсэн юм.

Мөн америкийн SpaceX компани 2018 он гэхэд Ангараг гариг руу сансрын Dragon хөлөг хөөргөнө гэж дөрөвдүгээр сарын 27-нд мэдэгдээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
барсуум
Хамгийн их уншсан