Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Украинчуудын бараг тал нь Крымыг эргүүлж авахыг хүсэхгүй байна

Саяхан явсан судалгаагаар украины олон нийтийн бараг тал болох 47 хувь нь Крымыг Украинд эргүүлэн авах хэрэггүй гэж үзэж байна хэмээн Украины Мэдээллийн сайдын орлогч Эмина Жеппер хэлсэн байна. “Крымын талаар олны дунд явуулсан асуулгаар олон хүн Крым бол Украиных гэдэгт итгэхгүй байгаа нь харагдлаа. Украинчуудын бараг тал нь болох 47 хувь нь энэ хойгийг Украин эргүүлэн авах хэрэггүй гэж үзэж байна” гэж тэрээр “Укринформ”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Жеппер бас “энэ бол аюултай тоо” гээд “Хэрэв бид Крымын асуудлаар нэг байр суурьтай байж чадахгүй юм бол олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авч чадахгүй. Үүний тулд заваал нийгмийн судалгаа авсан байх ёстой” гэсэн байна. Дэд сайд “Яагаад Крымыг Украин улс эргүүлэн авах ёстойг украин хүн бүр мэдэж, үүнийг сонирохдог байх ёстой” гэжээ.

Энэ санал асуулгын дүнгийн талаар өнөө болтол огт мэдээлэхгүй байсан юм. Ганцхан хоёрдугаар сарын сүүлчээр украины мэдээллийн нэг агентлаг л украинчууд Крымыг эргүүлэн авч Киевийн хяналтад оруулна гэдэгт итгэхгүй,  ийм боломжгүй гэж үзэж байна хэмээн мэдээлсэн юм.

Харин Украины ерөнхийлөгч Петр Порошенко л “Крымыг чөлөөлж авах нь Киевийн стратегийн гол зорилт гэж мэдэгдсэн хэвээр байгаа юм. Гэхдээ Порошенко үүнийгээ “дипломат, нөлөөлийн аргаар” гэж тайлбарлаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан