Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
С.Амармандах: Монголын урлаг бүхэлдээ ямар түвшинд явааг харуулна

Б.СОНОР
“Хар сарнай” хамтлагийн дуучин Амараа буюу С.Амармандахын төрсөн өдөр энэ сарын 28-нд болно. Тэрээр өнөө жилийн төрсөн өдрөөрөө өвөөгийнхөө мэндэлсний 100 жилийн ойг хүндэтгэж тоглолт хийхээр болжээ. Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжид агсны дурсгалыг хүндэтгэн зохион байгуулж буй “Ардын бүжиг амьдрал минь билээ” тоглолтын талаар дуучин Амараатай холбогдож тодрууллаа.
-Өвөөгийнхөө дурсгалыг хүндэтгэн зохион байгуулж буй тоглолтынхоо талаар сонирхуулаач?
-Өвөөгийн 100 насны ойг 2016 оны турш тэмдэглэхээр төлөвлөгөө гарсан. ҮДБЭЧ-ын бүжгийн анги өвөөгийн маань нэрэмжит болсон. Тэд “Нарны домог” бүжгэн жүжгийнхээ 20 жилийн ойгоор ийнхүү шийдвэрлэсэн арга хэмжээнийхээ нээлтийг хийсэн. Мөн Европын орнуудаар аялан тоглолт хийлээ. Мөн Дэлхийн бүжгийн өдөр буюу өнгөрсөн сарын 29-нд мэргэжлийн бүжгийн урлагийн байгууллагууд хамтран баяраа тэмдэглэж, тоглолт хийсэн. Уг тоглолтоо өвөөгийн байнга хэлдэг байсан “Ардын бүжиг амьдрал минь билээ” гэсэн үгээр нэрлэж, дурсгалыг нь хүндэтгэсэн. Ардын язгуур урлагийг дэлхийд гаргаж, хойч үедээ өртөөлөн үлдээсэн Сэвжид өвөөгийн маань мэндэлсний 100 жилийн арга хэмжээнүүд бүтэн жилийн турш зохион байгуулагдах юм.
-Таны хувьд өөрийн төрсөн өдрөөрөө өвөөгийнхөө дурсгалыг хүндэтгэх болсон нь ямар учиртай вэ?
-Би гурван настайгаасаа л өвөөдөө хөтлүүлээд ардын урлагт хөл тавьсан. “Хар сарнай” хамтлаг байгуулагдсан цагаасаа л бүх уран бүтээлдээ ардын хөгжим, уртын дуу, ардын бүжиг гээд өв соёлоо шингээж ирсэн. Тиймээс өвөөгийнхөө дурсгалыг хүндэтгэн хорвоо дэлхий дээр мэндэлсэн өдрөөрөө хүндэтгэлийн гала тоглолтыг зохион байгуулахаар болсон хэрэг.
-Тоглолтод оролцох уран бүтээлчдээс харахад их л нүсэр болох нь...
-ҮДБЭЧ-ын үе үеийн бүжигчид, ХЦҮДБЧ, ЦДБЭЧ, ДБЭТ, Морин хуурын чуулга, Улсын филармони, Хөгжим бүжгийн коллежийн Сэвжидийн нэрэмжит бүжгийн ангийнхан, Монголын хүүхдийн ордны уран бүтээлчид, “Түмэн эх” чуулга, ардын жүжигчин, Долгор, Чимэдцэеэ болон Түвшинтөгс, Харангын Лхагваа, Чингисийн Жаргалсайхан ах нар маань болон “Хар сарнай”, “Чингис хаан”, “Харанга”, “Хөсөгтөн”, “Алтанураг”, “Бөртэ чонын үрс” бүжгийн хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцоно.
Чи бод доо. Сонгодог урлаг эгшиглэж байснаа рок поп дуу яваад тэгснээ балет бүжиглээд уртын дуу дуулна гээд. Санаанд багтамгүй сайхан тоглолт болох байх. Энэ тоглолтоороо Монголын урлаг бүхэлдээ ямар түвшинд явааг харуулна. Мөн үзэгчдэд одоо ямар номер гарч ирэх бол гэсэн догдлолыг бий болгох юм. Өвөө маань Дорноговь аймгийн хүн л дээ. Тиймээс Морин хуурын чуулга Догшин ноён хутагтын дууллыг эгшиглүүлнэ. Чимэдцэеэ эгч Морин хуурын чуулгатай Замбуулин тив дуугаа, Долгор эгч Монголын сайхан тал нутаг дуугаа дуулна гээд сайхан тоглолт болно.
-Энэ олон мэргэжлийн урлагийн байгууллага болон алдартай уран бүтээлчдийг нэгтгэж тоглолтдоо оролцуулахад хэр их хөдөлмөр орж байна вэ?
-Олон мянган жилээс улбаатай өв соёлыг өвлөн авч, өнөө үедээ үлдээсэн өвөөгийн маань дурсгалыг ганцхан түүний гэр бүлийнхэн төдийгүй монгол даяараа энэ үйл явдлыг тэмдэглэх ёстой. Энэ удаагийн тоглолтыг “Сэвжид” сангаас зохион байгуулж буй. Дээрх уран бүтээлчдэд урилга өгөхөд дуртай хүлээж авсан.
-Та энэ жил хэд хүрч байгаа билээ?
-28. /инээв/ Ах нь 28 хүрээд л нам зогсчихсон шүү дээ.

0 Сэтгэгдэл