Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Карибын тэнгисийн дээрэмчин”-ий эхнэр салахаар өргөдөл өгчээ

“Карибын тэнгисийн дээрэмчин”-ээрээ алдаршсан холливудын нэрт жүжигчин Жонни Деппийн эхнэр жүжигчин Эмбер Херд нөхрөөсөө салахаар “санал нийлэхгүй байна” хэмээн өргөдөл өгчээ. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол тэрээр өргөдлөө шүүхэд бүр даваа гарагт, Жонни Деппийн ээжийг нас барснаас гурав хоногийн дараа өгсөн юм байна. Тэр хоёрыг гэрлэлтийн гэрээ байгуулаагүй байсан гэж TMZ хэвлэлийн эх сурвалж баталжээ.
Энэ хоёр жүжигчин “Чуулганы өдрийн тэмдэглэл” киноны зураг авхуулах үеэр аль 2011 онд танилцаад өнгөрсөн оны хоёрдугаар сард гэр бүл болцгоосон юм. Энэ үеэр хэвлэлүүд оддын гэр бүл ч нэг их бат биш дээ, юу л бол гэж бичиж байсан юм.
Магадгүй тэдний салсан нь Жоннигийн хэдийнээс архинд хорхойсох болсноос үүдсэн ч байж болох. Хуримынхаа өмнө тэрээр үүнийг болино гэж амлаж байсан ч чадаагүй. Жүжигчин бүсгүй энэ талаар тодорхой юм хэлээгүй байгаа ч тэр хоёрыг мөр мөрөө хөөж, чөлөөт гэр бүлийн байдалтай байн бие биеэ хүндэтгэн байя хэмээн тохирсон гэсэн цуу яриа явж л байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл