Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хиросимаг хэн бөмбөгдсөнийг америкчуудын олонхи нь мэддэггүй
 
Цөмийн зэвсгийг цэргийн зориулалтаар ашигласан цорын ганц орон нь АНУ гэдгийг америкчуудын олонхи нь мэдэхгүй байна. Оросын “RT”  телевиз америкийн Вашингтон, Нью-Йорк хотуудад гудамжаар зорчиж байгаа хүмүүсээс яриа авснаар энэ нь тодорхой болжээ.

Тэднээс ердөө л “ямар улс цөмийн зэвсгийг хамгийн сүүлд байлдааны зориулалтаар ашигласан бэ” гэж асуухад тал хүрэхтэй үгүйтэй хувь нь л АНУ гэж хариулсан бол нэг хэсэг нь “Умард Солонгос, Герман, Ирак, Өмнөд Солонгос, Израиль, Хятад гэсэн бол зарим нь бүр Япон улс” гэжээ.

Нэг нь бүр “За байз Токио бил үү, Хятад бил үү” гэж эргэлзсэн гэнэ. “АНУ биш үү, яагаав Хиросимад” гэж сэтгүүлч дөхүүлэхэд “Тийм гэж үү. Мэдэх юм алга аа, тийм байх нь” гэсэн гэнэ.
Зарим хүн бүр хариулж мэдэхгүй зөвхөн мөрөө хавчин, толгой сэгсрээд зөрж өнгөрчээ.

Энэ асуулгыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама японы Хиросима хотод түүхэнд анх удаагаа айлдчлахын өмнө тохиолдлын байдлаар авсан байна.

Америкийн цэргийн нисэх хүчин 1945 онд Хиросима, Нагасаки хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний улмаас 200 гаруй мянган хүн амь үрэгдсэн нь атомын бөмбөгийг цэрэг дайны зориулалтаар ашигласан ганцхан тохиолдол юм.
0 Сэтгэгдэл
аргагүй шд зомбинууд юм чинь
Хамгийн их уншсан