Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Буриадууд: “Алтаргана-2016”-д ирэх монголчууд улаан бурхан авчрах вий
Энэ зун ОХУ-ын Буриад улсад болох буриад үндэстний олон улсын “Алтаргана-2016” наадамд оролцох монголын төлөөлөгчид улаан бурхан өвчин тээж ирэх вий хэмээн зохион байгуулагчид нь түгшиж байгаа гэнэ.
Энэ асуудлыг Олон улсын энэ наадмыг зохион байгуулах хороо саяхан хуралдаанаараа авч хэлэлцсэн байна.
Буриадын Мэргэжлийн хяналтын удирдах газрын тэргүүн Сергей Ханхареев “Монголд улаан бурхан өвчин дэлгэрээд сайн намдааж чадаагүй байгаа, ийм болохоор эл наадамд оролцох монголын төлөөлөлөгчид нь вирус тээж манайд ирэх эрсдэл байна” гэж энд мэдэгджээ.
“Бид төлөөлөгчдөө урьдчилан сэргийлэх талаар анхааруулж Монгол руу захидал, албан бичиг илгээх бодолтой байна. Нөгөө талаар монголоос өдөр бүр 1,5 мянган хүн хил давж ирж байгаа. Өнөөдрийн байдлаар манайд улаан бурхан өвчний таван тохиолдол л илэрсэн” гэж тэр хэлээд Бүгд найрамдах улсын тэргүүнээс албан бичиг илгээхийг хүсчээ.
Буриад улсын тэргүүн Вячеслав Наговицын харин энэ тухайд ийм хатуу шаардлага, арга хэмжээ авах хэрэг байгаа юм уу гээд “Бид бүхнийг тооцоолж сэргийлэх ёстой ч ийм хатуу захидал, албан бичиг илгээснээр Монголын тал төлөөлөгчдөө ирүүлэхгүй болчихвол яах юм. Энэ бүхнийг би тэр өвчилсөн таван тохиолдлоос болсон гэж бодохгүй байна. Хэрэв халдвар байгаа бол бид дэлгэрүүлэхгүй байх арга хэмжээг л сайн авах ёстой” гэсэн байна.
“Восток-Телеинформ” агентлагийн мэдээлснээр бол Буриадад улаан бурхан өвчний таван тохиолдол гарч, тэдэнтэй хавьтал бүхий 1152 хүнийг хяналтад аваад өвчнийг дэлгэрүүлэхгүй байх бүхий л арга хэмжээг авсан юм байна.
Харин Монголд өнгөрсөн оноос хойш улаан бурхан өвчний 25 мянган тохиолдол бүртгэгдсэний зургаан мянга нь энэ оны эхний улиралд гарсан гэж мэдээллийн агентлаг тэмдэглэжээ.
Энэ зун ОХУ-ын Буриад улсад болох буриад үндэстний олон улсын “Алтаргана-2016” наадамд оролцох монголын төлөөлөгчид улаан бурхан өвчин тээж ирэх вий хэмээн зохион байгуулагчид нь түгшиж байгаа гэнэ.Энэ асуудлыг Олон улсын энэ наадмыг зохион байгуулах хороо саяхан хуралдаанаараа авч хэлэлцсэн байна.

0 Сэтгэгдэл