Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Оросууд дотно найз, гол дайснаа ингэж нэрлэлээ

Оросын иргэдээс авсан саяхны судалгаагаар тэд аль улсыг өөрийн дотно нөхөр, алийг нь гол дайснаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэд хамгийн гол дайснаа АНУ, Украин, Турк гэж нэрлэсэн бол хамгийн дотно найз, түншээ Хятад, Казахстан, Белорус гэжээ.
Оросын иргэдийн бодлоор бол оросын дайсан номер нэг бол АНУ гэж санал асуулгад оролцогсдын 72 хувь нь үзжээ. Хоёрдугаарт орсон Украиныг оросуудын 48 хувь нь, Туркийг 29 хувь нь дайсан гэж үзсэн байна.
Украинд хандах оросуудын хандлага 2015 оныхоос бүр дордсон нь энэ судалгаанаас харагдаж байна. 2015 онд оросуудын 37 хувь нь украиныг дайсан гэж үзэж байсан бол туркийг оросуудын дөнгөж нэг хувь нь л дайснаа гэж үзэж байжээ.
Харин оросуудын 50 хувь нь Лукашенко дарангуйлагчтай Белорусыг хамгийн гол түлш, найз нөхрөө гэж үзэж байгаа бол 39 хувь нь Казахстаныг, 34 хувь нь Хятадыг хамгийн дотнын түнш, найз нөхрөө гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ 2016 онд оросуудын найз нөхрийн жагсаалтад Сири улс орж ирэн санал асуулгад оролцогсдын 10 хувийн санал авсан байна. Харин Европын холбоог оросуудын 62 хувь нь тун таагүй гэж бараг дайсан гэж нэрлэсэн бол 24 хувь нь л ОХУ бол Европын холбооны гишүүн байх ёстой гэж хариулжээ хэмээн ИА REGNUM мэдээлсэн байна.
Харин судалгааг хэзээ ямар байгууллага зохион байгуулж, хэдэн хүнээс авсан болохыг мэдээлээгүй болохоор үнэхээр ийм судалгаа авсан эсэх нь тодорхойгүй эрх баригчдын захиалгаар ийм мэдээлэл тарааж байхыг бас үгүйсгэхгүй юм.
Durak ivanuud ingeed bj l baiwal taarna
Оросууд одоохондоо яахав тиймэрхүү санал асуулгад оролцож дүгнэлтээ гаргасан юм байгаа биз, Гэхдээ ЯДРАХ ЦАГТ НӨХРИЙН ЧАНАР ТАНИГДДАГ гэж үг байдаг даа,
Орос Европоос газар нутаг булаан эзлээд дорно зүгийнхээ эзэнгүй нутгаа хятадуудад найр тавьж өгөөд, орос хятадын ***** хүүхэд олшроод л . 1969 онд Даманы арлын төлөө байлдаж байснаа мартаад тэр нутгаа хувааж идээд.......мөн ч сайхан юм аа
Би орос хүн байсан яг ингэж бөглөхөөр байхад үүнд эргэлзэх юу байна.
үнэн л бна надад ч ингэж л ажиглагдаж бна

Оросын иргэдээс авсан саяхны судалгаагаар тэд аль улсыг өөрийн дотно нөхөр, алийг нь гол дайснаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэд хамгийн гол дайснаа АНУ, Украин, Турк гэж нэрлэсэн бол хамгийн дотно найз, түншээ Хятад, Казахстан, Белорус гэжээ.
Оросын иргэдийн бодлоор бол оросын дайсан номер нэг бол АНУ гэж санал асуулгад оролцогсдын 72 хувь нь үзжээ. Хоёрдугаарт орсон Украиныг оросуудын 48 хувь нь, Туркийг 29 хувь нь дайсан гэж үзсэн байна.
Украинд хандах оросуудын хандлага 2015 оныхоос бүр дордсон нь энэ судалгаанаас харагдаж байна. 2015 онд оросуудын 37 хувь нь украиныг дайсан гэж үзэж байсан бол туркийг оросуудын дөнгөж нэг хувь нь л дайснаа гэж үзэж байжээ.
Харин оросуудын 50 хувь нь Лукашенко дарангуйлагчтай Белорусыг хамгийн гол түлш, найз нөхрөө гэж үзэж байгаа бол 39 хувь нь Казахстаныг, 34 хувь нь Хятадыг хамгийн дотнын түнш, найз нөхрөө гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ 2016 онд оросуудын найз нөхрийн жагсаалтад Сири улс орж ирэн санал асуулгад оролцогсдын 10 хувийн санал авсан байна. Харин Европын холбоог оросуудын 62 хувь нь тун таагүй гэж бараг дайсан гэж нэрлэсэн бол 24 хувь нь л ОХУ бол Европын холбооны гишүүн байх ёстой гэж хариулжээ хэмээн ИА REGNUM мэдээлсэн байна.
Харин судалгааг хэзээ ямар байгууллага зохион байгуулж, хэдэн хүнээс авсан болохыг мэдээлээгүй болохоор үнэхээр ийм судалгаа авсан эсэх нь тодорхойгүй эрх баригчдын захиалгаар ийм мэдээлэл тарааж байхыг бас үгүйсгэхгүй юм.
0 Сэтгэгдэл
2016.06.06
2016.06.05
2016.06.02
2016.06.02
2016.06.02
























