Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Сталины хамгийн том хөшөөний түүх

Зөвлөлт төрийн тэргүүн, дарангуйлагч их Сталины дэлхий дээрх хамгийн том “хөшөө” Чехийн нийслэлд эргээд босох нь. Эргээд гэхийн учир нь 60 жилийн тэртээ энэ хөшөөг босгох гэж байгаа Летений ажиглалтын талбайд Сахалт багшийн ажилчин, тариачин, цэргийнхэнтэй байгаа 15 метр  өндөр хөшөө эх загвараараа байж байсан юм байна.
1955 онд их Сталины дурсгалд зориулсан энэ хөшөөг чехийн ард түмний хөрөнгөөр босгож, нээлтэд нь Никита Сергевич Хрущев оролцож байж. Хожим нь Сталиныг шүүмжилж нэрд гарсан, эрдэнэ шишчин хочтой энэ удирдагч тэр үед Сталиныг шүүмжилсэнгүй, харин ч уран барималч Швецид  нь Лениний одон гардуулж байжээ.

Харамсалтай нь хөшөө удаан насалсангүй. 1962 онд хуралдсан ЗХУКН-ын ХХ их хурал сахалт Сталиныг алуурчин, зандалчин хэмээн бут ниргээд, түүнийг тахин шүтэхийг нугалаа гэх нь тэр. Ингээд чехүүд дэлхийд ганцхан энэ аварга хөшөөгөө буулгах боллоо. Динамитаар тэсэлсэн ч эхний дэлбэрэлтээр ердөө л гаднах хэсгүүд нь нурж, төмөр бетонон рам нь үлдэж. Дахиад гурван ч удаа дэлбэлж байж арай гэж нураасан байна.

Чехийн нийслэл Прагийг зөвлөлтийн улаан арми фашистуудаас чөлөөлсний 10 жилийн ойд зориулан босгосон энэ хөшөө үнэхээр аварга том. 15 метр өндөр, 22 метр урт, 32 мянган ширхэг чулуун бүтэцээс бүрдсэн нийтдээ 14 мянган тонн жинтэй байжээ. Гэхдээ л чехүүд тэр үед энэ хөшөөг баяртайгаар нураасан юм.
Хөшөөг буулгасан ч газар доорхи байгууламж нь хэвээр үлдэж бараг 20 жилийн турш төмсний агуулах болж байсан гэнэ.

1989 оны өнгөт хувьсгалын дараа газар доорхи энэ байгууламжид рок-клуб нээсэн ч 1990 оны аравдугаар сард хувийн анхны “Радио Сталин” гэдэг станц нэвтрүүлгээ эндээс цацаж байсан гэнэ.

Харин одоо   аугаа удирдагч Сталины нь хөшөөг дахин босгох гэж байна гэж олросууд нэг баярлаад байх зүйлгүй,  энэ аварга том хөшөөг жинхнээр нь босгохгүй зөвхөн энэ хөшөөний загварын уралдаанд тэртээ 60 жилийн өмнө түрүүлж, зөвлөлтийн Лениний одонгоор шагнуулж  байсан  уран барималч Швецийн эмгэнэлт хувь заяаны тухай баримтат киноны зураг авахад зориулан тайз маягаар босгох юм байна.

60 жилийн тэртээ ч, ер нь өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст чехүүд ЗХУ, оросуудад талтай сайн байсангүй. Ялангуяа 1968 онд зөвлөлтинй улаан армийн  цэргүүд Прагад дайран орж чехийн босогчдын цус урсган дарж, үндэсний үзэлт, эх оронч  Засгийн газрын гишүүдийг нь ЗХУ-д аваачин шийтгэсний дараанаас коммунизм байгуулагч ЗХУ-д тун дургүй байсан юм.

Сталины энэ аварга том хөшөө босоо байсан бүхий л үед чехүүд түүнийг “Хиаманд дугаарлаж байгаа нь” гэж хошигнон нэрлэдэг байж.

Хөшөөг ингэж шоглон нэрлэхээс гадна хөшөөг бүтээгч уран барималч, гэр бүлийнхэнд нь хандах хандлагаас болоод Швецийн эхнэр удалгүй амиа хорлосон бол, уран барималч Швец ч хөшөөг нээсний дараахан амиа хорлосон гэнэ. Одоо чехүүд энэ эмгэнэлт хувь заяаны тухай баримтат кино хийх гэж байгаа нь энэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан