Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Рок хөгжмийн наадам дээр аянга бууж олон хүн өртжээ

Германы Рейнланд-Пфальц мужийн Мендиг хотод  задгай талбайд болж байсан рок хөгжмийн "Rock am Ring" наадам дээр аянга бууж хамгийн багадаа 42 хүнийг эмнэлэгт хүргэж эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Наадам зохион байгуулагчдын өгсөн мэдээллээс Welt хэвлэлийн дамжуулсныг үзвэл найман хүн хүнд бэртсэний нэгийг нь бүр сэхээн амьдруулах тасагт эмчилж байгаа юм байна. Үйл явдал болсон газарт цагдаа, онцгой байдал, гал сөнөөгчид, Улаан загамай нийгэмлэгийнхэн ирж яаралтай тусламж үзүүлжээ. Цаг агаарын байдлаас болоод арга хэмжээ  цаг хагас хэртэй хугацаагаар тасалдсан ч удалгүй үргэлжилсэн байна. 

Гурав хоног үргэлжлэх энэ наадамд ойролцоогоор 90 орчим мянган хүн цугларсан гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан