Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Швейцаричуудын ихэнх нь сул мөнгөнөөс татгалзлаа
Иргэн бүрт сар тутам мөнгөн тэтгэлэг өгөх эсэх тухай явуулсан санал асуулгаар Швейцарийн иргэдийн бараг 80 хувь нь үүнийг дэмжсэнгүй. Энэ санал дэвшүүлэгчдийнхээр бол швейцарийн насанд хүрсэн хүн бүрт сар тутам 2,5 мянган швейцари франк, хүүхдэд 625 франк  олгож байх юм.

Ийм санал дэвшүүлэгчид иргэн бүрт ийм хэмжээний мөнгөн тэтгэлэг олгосноор зайлшгүй хэрэгцээт хүнсний бүтээгдхүүнээ худалдан авах, хүмүүс өөрийн бүтээлч чадавхиа ил гарган хөгжүүлэхэд тус болно гэж байгаа юм.

Харин  эсэргүүцэгчид нь үүнийг улс орныг санхүүгийн хүндрэлд оруулна, тэгээд ч ажил хөдөлмөр эрхлэх сонирхол буурна  гэж байгаа юм. Урьдчилсан тооцоогоор ийм тэтгэлэг өгөхөд жил бүр 208 тэрбум франк шаардлагатайн гуравны нэгийг төсвөөс гаргах болж үүний тулд татварыг нэмэх хэрэгтэй болж байгаа юм.

Санал асуулгын дүнгээс үзэхэд нийт иргэдийн дөнгөж 23,1 хувь нь л энэ саналыг дэмжсэн бол санал асуулгад оролцогсдын 76,9 хувь нь хүн бүрт ийм сул мөнгө өгөх шаардлагүй гэж үзсэн байна.
Харин швейцарийн иргэд үүний оронд цагаачлалын бодлогыг өөрчлөх хэрэгтэй, тэднийг орогнуулах зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд эх оронд нь  түргэн буцааж байх хэрэгтэй гэж санал өгсөн байна. Швейцаричуудын 73,5 хувь нь ийм санал өгчээ.
0 Сэтгэгдэл
MANAIHAN ESREGEEREE MONGO OGNO GESEN GAUUDAD SANAL OGOOD NOGOODUUL NI GADNAAS MONGO ZEELJ TARAAGAAD EH ORNOO DAMPUURUULSAN SHUUDEE
Хамгийн их уншсан