Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Казахстаны Актобед терроризмын аюул дээд түвшин зарлалаа

Казахстаны Актобе хотноо зэвсэглэсэн этгээдүүд зэвсгийн  дэлгүүрт халдан дээрэм хийгээд дараа нь цэргийн анги руу дайрч нийт зургаан хүний амь бүрэлгэсний дараа терроризмын аюулын дээд түвшин буюу “улаан” түгшүүр зарласан байна.

Хотын иргэдийг онцын шаардлагагүй бол гудамжинд гарахгүй байхыг анхааруулсны зэрэгцээ  хотод иргэдийн зорчих хязгаарлалтын бүс тогтоосон байна.  Одоо хотын гудамжинд хүмүүс бараг байхгүй, нийтийн тээврийн хэрэгслийг зогсоож агаарт нисдэг тэрэг эргүүл хийж байна. Актюбины мужийн амбан захирагч Бердибек Сапарбаев телевизээр ард иргэддээ хандаж хүмүүсийг тайван байхыг уриалаад “Одоо нөхцөл байдал тайван тогтвортой, хяналтад  байна” гэж мэдэгджээ.

Ням гарагт Актобе хотын зэвсгийн “Паллада” дэлгүүрт зэвсэглэсэн этгээдүүд дайран орж худалдагч, хамгаалалтын ажилтны амийг хөнөөгөөд, цагдаагийн гурван ч ажилтныг буудан шархдуулсан юм. Дараа нь зэвсгийн бас нэг дэлгүүрт халдахдаа нэг үйлчлүүлэгийн амийг хөнөөсөн бол өөр нэгнийг шархдуулжээ. Энэ Тэднийг  цагдаагийнхантай буудалцах үеэр гурван ч дээрэмчин алагдаж, нэг нь шархадсаныг цагдаагийнхан саатуулсан байна.

Улмаар дээрэмчид шугамын автобус  барьцаалан ойролцоох цэргийн анги руу дайрах үеэр цэргийн гурван ч албан хаагч амь үрэгдэж зургаан хүн шархаджээ. Цэргийнхэн тэдний дайралтыг няцаах үеэр нэг дээрэмчин алагдаж, бас нэг нь шархадсаныг олзолж авчээ.

Энэ бүх халдлагын улмаас зургаан хүн амь үрэгдэж, 10 хүн шархадсаны дотор цэргийн албан хаагч зургаа, цагдаагийн ажилтан гурав байна.
Актобе нь Казахстаны баруун нутагт байдаг хот юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан