Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Германы канцлер Ангела Меркель Хятадад айлчилна

Германы канцлер Ангела Меркель энэ сарын 12-ны өдрөөс БНХАУ-д ажлын айлчлал хийх нь. Тэрээр айллалынхаа эхний өдөр Бээжинд засгийн газар хоорондын зөвлөлгөөн хийж БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцянтатй уулзана гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны  албан ёсны төлөөлөгч Хун Лэй мэдэгдсэн байна.

“Ангела Меркель канцлерын алба хаших хугацаандаа БНХАУ-д ес дэх удаагаа айлчлах гэж байна. Бээжинд ирээд тэрээр БНХАУ-ын дарга Си Зиньпин, Ерөнхий сайд Ли Кэцян нартай уулзаад, дараа нь Шэньяныг зорино” гэж албан мэдээнд дурджээ.

Ангела Меркель, Ли Кэцян нарын 2011 онд эхлэлийг нь тавьсан хоёр орны засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийн механизмыг агуулдаг эл  зөвлөлгөөнд энэ удаа хоёр талын 20 сайд, тэдний орлогчид оролцох юм байна. “Сүүлийн жилүүдэд  Хятад, Германы харилцаа үр ашигтай хэмжээнд хүрч байна. Энэ нь хоёр талын албаны хүмүүсийн харилцан айлчллалаар баталгаажиж байна” гэж Хун Лэй тэмдэглэжээ.

Хятадын дипломат бас БНХАУ, Герман хоёр хоёр талын харилцаагаа бэхжүүлэх,  бүс нутгийн болон дэлхий дахины асуудлаар  нягт уялдаатай байхыг дэмжсээр ирсэн юм. Энэ нь хоёр орны сонирхолд нийцэж байгаа төдийгүй европ-хятадын хаилцаа, дэлхий дахинд тогтвортой байдлыг бэхжүүлэхэд нийцэж байгаа юм гэж  мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан