Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Алтайн хязгаарын рэперүүд авлигын эсрэг хамгийн урт ролик бүтээлээ

ОХУ-ын Алтайн хязгаарын 50 рэпер бүс нутгийнхаа авлигачдыг эсэргүүцсэн ролик бэлтгэж ерөнхийлөгч Владимир Путинд илгээн энэ асуудалд анхаарлыг нь хандуулснаа дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлэхээр зэхэж байна гэж продюссер Александр Зонов нь РИА Новости агентлагт мэдээлсэн байна.
Түүнийхээр бол энэ роликийг “Хип-хоп их хурал” арга хэмжээний хүрээнд бэлтгэжээ.
“Бид мэдүүлгээ дээд амжилтын Гиннесийн номд илгээгээд байгаа. Хэрвээ роликт 100 дуучин оролцож, 45 минут үргэлжилбэл бид хамгийн урт ролик, хамгийн олон хүн оролцсон гэсэн хоёр дээд амжилтын эзэн болно. Бидний хамгийн гол зорилго бол авлигын асуудлыг ерөнхийлөгч Путинд хандаж тавих” гэж Зонов хэлжээ.
Ийм ролик бэлтгэх санаа Бийск хотод 2010 онд болсон сонгуулийн дараанаас төрсөн гэнэ. Тэгэхэд хотын даргад нэр дэвшигч Андрей Нагайцев өөрийн өрсөлдөгч “Нэгдмэл Орос”-оос нэр дэвшигч Анатолий Мосиеьскийгоос ердөө 70 саналаар дутаж ялагдсан юм байна. Санал хураалтын протокол будлиантай болсон гэсэн Нагайцемын гомдлоор ОХУ-ын Дээд шүүх хянан үзээд сонгуулийн дүнг өөрчилж хотын удирдлага өөрчлөгдсөн байна.

0 Сэтгэгдэл