Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ерөнхийлөгчөө огцруулах гэж Венесуэльд 1,3 гарын үсэг цуглуулжээ

Ерөнхийлөгч Николас Мадураг эргүүлэн татах бүх нийтийн санал асуулга явуулахын тулд  Венесуэлийн  сөрөг хүчний төлөөлөгчид 1,3 сая гарын үсэг цуглууллаа хэмээн мягмар гарагт зарлалаа гэж El Nacional хэвлэл мэдээллээ.
Уг нь бүх нийтийн санал асуулга явуулахын тулд 195 мянгаас доошгүй хүн дэмжиж гарын үсэг зурсан байхад хангалттай юм байна.

Сөрөг хүчнийхэн бас Үндэсний сонгуулийн зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзсан, тэд нь 1,3 сая хүний гарын үсэг нь жинхэнэ, хүчин төгөлдөр гэсэн хэмээжээ. Ингэхээр сөрөг хүчнийхэн шаардлагатай хэмжээнээс зургаа дахин их гарын үсэг цуглуулж чадсан болохоор бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргахыг сонгуулийн байгууллагад шаардах эрхтэй болж байна.
Үүний зэрэгцээ эрх баригч Венесуэлийн нэгдсэн социалист намынхан “сөрөг хүчнийхэн зайлшгүй шаардлагатай тооны гарын үсэг цуглуулж чадаагүй” гэснийг няцаажээ.

Сөрөг хүчнийхэн Мадурог огцруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн 1,8 сая хүний  гарын үсгээ бүр тавдугаар сарын эхээр Сонгулуийн төв зөвлөлд өгсөн юм. Энэ бүхнийг нягталж үзсэний дараа сөрөг хүчнийхэн дахиад гарын үсэг цуглуулсаар байгаа нь энэ.

Тавдугаар сарын дундуур ерөнхийлөгч Николас Мадурог ордны эргэлтээр огцруулан засгийн эрхээс зайлуулж магадгүй хэмээн америкийн байгууллагын шинжээчид үзэж байсан юм. Одоо харин ийм ордны эргэлт нь ирэх жил болох бүх нийтийн санал асуулгаар болж магадгүй гэж тэд үзэж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан