Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хатан хааны насны ой 10 мянган хүний оройн зоогоор өндөрлөлөө
Их Британийн хатан хаан Хоёрдугаар Елизаветагийн 90 насны ойн баярын гурван өдрийн арга хэмжээ ням гарагт Букингемийн ордонд 10 мянган хүнд зориулсан хүндэтгэлийн зоогоор өндөрлөсөн байна.

Британийн нийслэлд өглөөнөөс эхлэн ширүүн бороо  орж байсан ч уригдагсад хийгээд 150 фунт стерлингээр тасалбар худалдан авч энэ хүндтэй арга хэмжээнд ирэгсдэд садаа болоогүй байна.
Хоёрдугаар Елизавета аанай л улбар өнгийн пальто, бүрхтэйгээ өөрийн нөхөр Эдинбургийн герцог Филиптэй хамт Лондонгийн гол гудамжаар машинтайгаа явж зочидтой мэндэлжээ.

Хөгжим, бүжгийн хамтлагууд, нэр хүндтэй оркеструуд хатан хаан, түүний гэр бүлийнхэнд зориулж баярын концерт эхлэх үеэр бороо намжсан гэнэ.
Кембрижитйн герцог Уильям, хувийн зүгээс ач зээ нарынх нь өмнөөс эмээдээ төрсөн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлж “та бол гэр бүлийнхээ төлөө бүхнийг хийсэн” гээд урт удаан наслахыг ерөөсөн байна.

Британийн хатан хаан Хоёрдугаар Елизавета 1926 оны дөрөвдүгээр сарын 21-ний өөр мэндэлсэн ч төрсөн өдрөө зургадугаар сарын эхний болон хоёр, гурав дахь бмяба гарагт тэмдэглэдэг уламжлалтай юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан