Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Нийслэлийн энэ зуны өнгийг “Нүүдэлчин” тодорхойлох нь

Нэгэн үе “орцон дотор, ханан дээр зурлаа” хэмээн ад шоо үзэгдэн, харанхуй булан тохойд уран бүтээлээ туурвидаг байсан хэсэг залуусын сонирхон дурладаг граффити урлагийг хүмүүс дэмжин, ойлгодог болж. Сүүлийн жилүүдэд нийслэлийн өнгө төрхийг гоё, сайхан болгоход ч тэдний оруулсан хувь нэмэр багагүй. Миний мэдэхийн Сансрын тунелийн ханан дээрх граффити зураг харанхуй хонгилыг чимсэн гэмээр санагддаг юм. Тэгвэл нийслэл хотыг чимэх болсон граффитийн тоо ахин нэмэгдэх таатай мэдээг дуулгая.
“Дижитал инк” компани буюу Дифэмилигээс хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй “Номадинк” олон улсын стрийт арт наадам энэ сарын 20-25-нд болох нь. Энэ жил манай улсаас дөрөв, Солонгос, Хонгконг, Малайз тэргүүтэй 16 орны шилдэг граффитчид оролцох аж.

Өнгөрсөн жил наадамд оролцогчид“Соёл” сэдвийн хүрээнд уран бүтээлээ туурвиж байсан бол өнөө жил “Нүүдэлчин” хэмээх өнгө төрхийг нийслэлийн зургаан байршилд бий болгох нь. Нарны зам, Чингисийн талбайгаар нүүдэллэн өртөөлсөөр нийслэлийн урд болон хойд хэсгийг графитти зургаар чимэхээр граффитичин залуус төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл