ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
“PLAYTIME 2016” Олон улсын амьд хөгжмийн наадамд 10 гаруй гадаадын хамтлаг оролцоно
Нийслэлийн ИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадам 3 дахь жилдээ энэ оны 6-р сарын 24, 25, 26 өдөр Гацуурт тосгоны Монгол Шилтгээнд болно. Өнөөдөр энэхүү наадмыг зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийж наадмын тухай мэдээлэл өглөө.

“Playtime-2016” наадам энэ жил хөтөлбөрийн агуулга, үйл ажиллагаа болон гадаадын хамтлагийн цар хүрээгээ улам тэлж Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”, ОХУ-ын “Slackers”, БНСУ-ын “Shenanigans”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596” Финландийн “Catself” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг болон “Нисванис”, “The Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг дуучид, 20 гаруй DJ бүтээлийг “Playtime”, “Шинэ Давалгаа” тайзаар дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа юм байна. Мөн наадмын үеэр Монголд төдийгүй олон улсад нэр хүндтэй загвар зохион бүтээгч Ариунаа Сүри болон бусад залуус, уран бүтээлчдийн урлаж бүтээсэн хувцас, гоёл чимэглэл, арьсан эдлэл, хөрөг зураг болон гар урлалийн онцлог бүтээлүүдийг толилуулна гэж наадмыг зохион байгуулагчид хэллээ.
Playtime 2016 оны онцлох уран бүтээлчээр залуу уран бүтээлч У.Нарбаясгаланг наадмын зохион байгуулагчид урьж, наадмын бэлэг тэмдэг болох Playtime орчин үеийн урлагийн инстоляцийг бүтээлгэж байгаа юм байна. Энэ жил Playtime 2016 наадам 3 хоног болох болсон мөн Монгол шилтгээн дэх автомашины зогсоол хомс байгаа тул хувийн тээврийн хэрэгсэлээс аль болох татгалзаж нийтийн тээвэр болон наадмын үнэгүй автобусаар зорчихыг наадамд хүрэлцэн ирэх амьд хөгжим сонирхогчиддоо уриаллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл