Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Орландогийн алуурчин АНУ-д том халдлага гарахыг анхааруулжээ

Америкийн Орландо хотын гей-клубт гал нээж 49 хүний амь бүрэлгэн, 53 хүний шархдуулсан Омар Матин гэгч энэ аймшигт үйлдлийнхээ өмнөхөн өөрийн фейсбүүк хуудсанд хэд хэдэн мэдээлэл нийтэлж амжсан байна гэж АНУ-ын Сенатын аюулгүй байдлын байнгын хорооны гишүүн Рон Жонсон Fox News хэвлэлд ярьсан байна.

Энд хамгийн ноцтой нь гэмт хэрэгтэн “Ойрын үед “Лалын улс” зэвсэгт бүлэгэлэл АНУ-д хэд хэдэн халдлага үйлдэнэ” гэсэн мэдээлэл  байгаа гэнэ.
Матин аймшигт хэрэг үйлддэг зургадугаар сарын 12-ны өглөөгүүр өөрийн твиттертээ “Лалын улс” зэвсэгт бүлэглэл, түүний удирдагч Абу Бакр аль-Багдадад үнэнчээ илэрхийлсэн бичлэг үлдээсэн байсан гэж Жонсон хэлж байна. Бас “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч байгаа Орос болон АНУ тэргүүтэй холбоотны хүчнийг буруутгасан хэд хэдэн бичлэг байжээ. Нэг бичлэгт нь энэ бүхний төлөө Зэвсэгт бүлэглэлийнхэн өшөө авах тухай бичсэн байсан гэнэ.

Омар бас 16 удаа утсаар ярьсан нь тодорхой болжээ. Аймшигт хэргийн гэрч Пейшенс Картер гэдэг эмэгтэй Матиныг шуурхай албаны 911 рүү ярьсан гэж баталдаг. Түүний хэлснээр бол афган гаралтай энэ залуу “лалын улс” бүлэглэлд үнэнчээ илэрхийлээд өөрийн нь орныг АНУ бөмбөгдөж байгаагийн хариуд ийм халдлага хийлээ гэсэн гэнэ. Харин ямар орныг өөрийн гэсэн нь тодорхойгүй байна.

Омар Матин гэгч энэ этгээд зургадугаар сарын 12-нд гейчүүдийн шөнийн клубт халдан гар буу, автомат винтовоор гал нээн 50 хүний амь бүрэлгэн 53 хүнийг шархдуулсан юм. Энэ аймшигт хэргийн хариуцлагагы алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл хүлээгээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан