ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Рио-де-Жанейро санхүүгийн онц байдал зарлажээ
Олимпын наадам эхлэхэд хоёр сар хүрэхгүйн хугацаа үлдээд байхад Бразилын Рио-де-Жанейро муж төв засгийн газраасаа санхүүгийн дэмжлэг хүслээ.

Тус мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Франсиско Дорнеллес эдийн засгийн хямралын улмаас санхүүгийн онц байдал зарлажээ.
Дорнеллес хэлэхдээ “Мужийн төв Рио-де-Жанейро хотод Зуны Олимп болон Паралимпын наадам зохион байгуулах үүрэг даалгавраа бид биелүүлэх боломжгүй байна” гэв.
Олон нийтийн аюулгүй байдал, эрүүл мэнд болон нийтийн тээвэр зэрэг салбарт хамтран ажиллахыг төв засгийн газраасаа тус мужийн захирагч хүссэн байна.
Рио-де-Жанейро мужийн төсөв нь нефтийн салбараас нэлээд хамааралтай байдаг аж. Нефтийн ханш буурч байгаа болон авлигатай холбоотой дуулианы улмаас энэ салбарын үзүүлэлт муу гарсан зэрэг нь мужийн татварын орлогыг эрс буурахад хүргэжээ.
Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйн улмаас өнгөрсөн онд тус мужийн төрийн өмчийн 25 эмнэлэг хаалгаа түр барихаас өөр аргагүйд хүрч байсан юм.
Бразилын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Темер тус мужид яаралтай зээл өгөх асуудлыг холбогдох албаны хүмүүстэй хэлэлцэж эхэлжээ.
Харин Бразилын Олимп зохион байгуулах хороо мэдэгдэхдээ “Рио-де-Жанейро мужийн санхүүгийн хямрал Олимпын наадамд нөлөөлөхгүй” гэсэн юм.

0 Сэтгэгдэл