Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ерөнхийлөгч В.Путин “IAAF”–ын шийдвэр шударга бус хэмээн мэдэгдэв
Орос Улсын ерөнхийлөгч Владимир Путин Оросын хөнгөн атлетын шигшээ багийн тамирчдыг Бразилийн Зуны Олимпийн наадмаас хасах тухай Олон улсын хөнгөн атлетын зөвлөлийн / IAAF/ -шийдвэрийг шудрага бус хэмээн буруушаав.
Түүний үзэж буйгаар, сэргээш хэрэглэсний хариуцлага нь тухайн хүнд хамааралтай байх ёстой. Төрийн тэргүүн Оросын тамирчдад Рио-де-Жанейро явах боломж бүхий шийдвэр гарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Ингэхдээ Путин Орос улсын эрх баригчид сэргээштэй хийх тэмцлээ үргэлжлүүлэхээр төлөвлөж буйгаа онцлон тэмдэглэсэн байна.
Тэрээр тамирчдаас сүүлд авсан сорьцуудын тухай тайлбарлахдаа, Сүүлийн хагас жил Оросын тамирчдаас гадаадын мэргэжилтнүүд сэргээшийн шинжилгээ авсан гэдгийг онцлон тэмдэглжээ. “Жинхэн сорьцыг хэн авах ёстой болж байна вэ? ” гэж ерөнхийлөгч асуужээ.
Түүнээс гадна Владимир Путин мэдэгдэлдээ, Оросын хэдэн арван тамирчдын цусанд илэрсэн мельдонийн давуу тал удаа дараагийн тэмцээнүүдэд тэр бүр харагдаагүйд гайхаж буйгаа ч илэрхийлсэн.
Оросын тамирчдын сэргээштэй холбоотой асуудлаар “IAAF” хэдэн сарын өмнө Бүх Оросын хөнгөн атлетын холбооны үйл ажиллагааг зогсоосон бол өнөөдөр уг шийдвэрээ хэвээр үлдээв.
Түүнчлэн 6 дугаар сарын 21-нд болох Олон улсын Олимпийн хорооны хуралдаанаар Оросын зарим тамирчдыг Олимпийн наадамд оролцуулах тухай шийдвэр гарч болзошгүй хэмээн албаны хүмүүс найдвар тавьж буй юм.
Орос Улсын ерөнхийлөгч Владимир Путин Оросын хөнгөн атлетын шигшээ багийн тамирчдыг Бразилийн Зуны Олимпийн наадмаас хасах тухай Олон улсын хөнгөн атлетын зөвлөлийн / IAAF/ -шийдвэрийг шудрага бус хэмээн буруушаав. Түүний үзэж буйгаар, сэргээш хэрэглэсний хариуцлага нь тухайн хүнд хамааралтай байх ёстой. Төрийн тэргүүн Оросын тамирчдад Рио-де-Жанейро явах боломж бүхий шийдвэр гарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Ингэхдээ Путин Орос улсын эрх баригчид сэргээштэй хийх тэмцлээ үргэлжлүүлэхээр төлөвлөж буйгаа онцлон тэмдэглэсэн байна.

0 Сэтгэгдэл