Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ким Чен Уныг үхсэн гэдгийг Сөүл няцаалаа

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун амиа золиослогч эмэгтэйн бөмбөг дэлбэлэх үеэр  амь үрэгдлээ хэмээн East Asia Tribune сайт мэдээлснийг Өмнөд Солонгос албан ёсоор няцаасан байна. Сөүл үүнийг “цуурхал” гэжээ.

East Asia Tribune хэвлэлд БНАСАУ-ын удирдагчийг энэ 20-ны өдөр нийслэл Пеньяны Потхонган дүүрэгт шинэ барилга ашиглалтад  хүлээн авах ажиллагаанд  оролцохоор  явж байхад нь 14,00 цагийн үед үл мэдэх нэгэн эмэгтэй хамгаалалтын хүмүүсийн дундуур орон удирдагчийн дэргэд очоод бүсэндээ байсан тэсрэх  бөмбөгийг дэлбэлсэн гэж бичжээ. Удирдагчийн хамгаалалтын албаныхан зэвсэг хэрэглэсэн ч амжаагүй гэнэ. Хүнд шархадсан Ким удирдагчийг ойрын эмнэлэгт хүргэхээр авч явсан ч замдаа нас барсан гэж хэвлэлд бичжээ.

East Asia Tribune хэвлэл бас өөр тодорхой зүйл нийтлээгүй ч умардын нэг иргэний хэлснээр бол амиа золиослогч бүсгүй их сайхан хүүхэн байсан гэжээ.
Энэ мэдээнд бас Умард солонгосын телевиз хэдийнээ эмгэнэлийн мэдээ уншиж ард түмэндээ хүргэсэн гэсэн байна.

Энэ талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд өөрийн цэргийнхэн болон, Хоёр солонгосыг нэгтгэх яамны эх сурвалжаас тодруулахад “Бидний тагннуулын мэдээгээр бол ийм явдал болоогүй” гэж Батлан хамгаалахын эх сурвалж хэлсэн байна. Сэтгүүлчийн “Ким Чен Ун амьд гэж та үзэж байна уу” гэсэн шууд асуултад эх сурвалж “Тэгэлгүй яахав. Би яг тэгэж бодож байна” хариулсан байна.

Хоёр Солонгосыг нэгтгэх яамны эх сурвалж “East Asia Tribune хэвлэлийн мэдээнд та тэгтлээ итгэж байна гэж үү, тэр мэдээ, сэтгэгдлүүдийг нь сайн уншиж нягталж үз л дээ” гээд энэ бол “хэвлэлийн бор шувуу” гэсэн байна.

Умард Солонгосын удирдагчийг үхсэн тухай мэдээлдэг нь  хуучин ч юм биш. Ялангуяа өнөөгийн удирдагчийн эцэг Ким Чен Ирийг хэвлэлүүд нэг биш удаа оршуулж байсан ч тэрээр 2011 оны арванхоёрдугаар сард л жинхнээрээ нас барсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан