Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хятадын эрх баригчид гадаадын шоу нэвтрүүлгийг хориглов

БНХАУ-ын Хэвлэл, кино, телевиз радиогийн нэвтрүүлэг хариуцсан удирдах газраас орон нутгийн телевизүүдээр гадаадын шоу нэвтрүүлэг үзүүлэхгүй байхыг  хиймэл дагуул ашиглан нэвтрүүлэг түгээдэг байгууллагуудад үүрэг болгожээ.
China Daily сонинд мэдээлснийг үзвэл энд “Хятадын дуу хоолой” (Voice of China) шиг барууны шоу нэвтрүүлгүүдийг нэрлэж энэ бүхнийг долдугаар сарын 1-нээс  эхлэн үзүүлэхгүй байхаар тогтоосон байна.

Ийм  нэвтрүүлгүүдийг орон нутгийн хэвлэлд хяналт  тавих байгууллагууд болон SAPPRFT-аас зөвшөөрөл авч байж нэвтрүүлэх, ингэхдээ эфирт гаргахаасаа хоёр сарын өмнө хүсэлт гарган нэвтрүүлгийн бичлэгийг өгч хянуулж, зөвшөөрлөө батлуулсан байх ёстой гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Эрх баригчид энэ арга хэмжээгээ эфирт гардаг үндэсний хөтөлбөр шоуг нэмэгдүүлэхийн  тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэмээн тайлбарлажээ. Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр SAPPRFT-аас шинэ журам гаргаж олон нийтийн ёсзүй зөрчсөн, ижил хүйстний харьцаа, гэр бүлээс гадуурх холбоо, нааснд хүрээгүйчүүдийн хайр дурлал, бэлгийн харьцаа зэргийг эфирээр гаргахыг хориглосон юм. Үүнийхээ дараа реалити-шоуны од болсон хүүхдүүд оролцсон нэвтрүүлэг, ярилцлага, мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа гаргахыг бас хоригложээ.
0 Сэтгэгдэл
Mash zuv. Manaid bas ingeh yostoi.
Хамгийн их уншсан