Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Эрдэмтэд: Дэлхийн дулаарал 10 жилийн дараа бүх дэлхийн өлсгөлөнд хүргэнэ

Ц.ХАС
Байгаль цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас болоод эрдэнэшишийн тариалан огцом унаж байгаа нь дэлхийн дахиныг хүнсний хомсдол руу хөтөлж 2030 он гэхэд Африк тив хүнсний хямралд хүргэж болзошгүй гэж Британийн цаг уур судлаачид Nature Climate Change сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ бичжээ.
“Агаарын температур нэмэгдэж, хуурайшил, дулаан уур амьсгалын урсгалын давалгаа нөмрөх нь Африк даяар тариалдаг, гол хүнс болох эрдэнэ шишийг үгүй болгоно. Бид агаарын температур эрдэнэ шишийн ургах үе мөчлөгт хэрхэн нөлөөлж байгааг судлахад температур өсөх тутам энэ тарианы ургах үе нь богиносч энд агуулагддаг био масс нь багасч байгаа нь ажиглагдсан” гэж Британийн Лидсийн их сургуулийн Энди Чаллинор мэдэгджээ.
Чаллинор, түүний хамтрагчид байгаль цаг уурын энэ өөрчлөлт хамгийн хурдан ургадаг хүнсний ургацад яаж нөлөөлж байгааг ажиглахдаа жилийн дундаж температур хэрхэн нэмэгдэж байгаа, энэ нь хамгийн түгээмэл үр тарианд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг ажиглаж дүгнэлт гаргахыг зорьж. Ийм үр тариагаар тэд манай гаригийн хөдөө аж ахуйн гол бүтээгдхүүний нэг эрдэнэ шишийг сонгож авсан нь энэ. Эрдэнэ шиш бол Африккийн буурай хөгжилтэй орнуудад түгээл болсон, ялангуяа Сахарын цөлөөс өмнөх орнуудын ард түмний гол хүнс.
Чаллинорын багийнхан судалгааныхаа явцад эрдэнэ шиш байгаль цаг уурын өөрчлөлтөд хамгийн түрүүнээ нэрвэгдэхийг тогтоож. Үүний тулд тэд уур амьсгалын зохиомол орчин бүрдүүлээд тэндээ хуурайшил, ган бий болгож, халуу шатаах гэх мэтээр үр тарианы ургацад нөлөөлдөг дөрвөн хүчин зүйлийг эсрэгээр нь бүрдүүлж туршиж үзсэн байна.
Энэ бүхнээс үзэхэд ойрын жилүүдэд Африк, ер нь бүх дэлхийд эрдэнэ шишийн ургацын тухайд маш хэцүү нөхцөл байдал бий болж 2018 он гэхэд хар тивийн нэлээд бүсэд ургац эрс багасах бол 2030 он гэхэд эрдэнэ шишинй өнөөгийн энэ сорт үгүй болж Африкийн олон оронд хэвийн ургахаа болих гэнэ.
Өөр бас нэг бэрхшээл нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинэ сорт гаргана гэдэг өнөө мөдгүй гэж байгаа юм. Эрдэнэ шишийн хатуу хуурай нөхцөлд зохицсон шинэ сорт гаргаж авахад хамгийн багаар бодоход 20-30 жил шаардлагатай ч тэр цагт Африкийн цаг уурын өөрчлөлт илүү хурдацтай болж фермерүүд үр дүнг нь үзэж чадах эсэх нь тодорхойгүй байна.
Энэ бүхнээс үүдээд эрдэнэ шишийн шинэ сорт гаргах ажлыг одоо л эхлэхгүй юм бол хүн төрөлхтөн “цаг уурын шинэ нөхцөлд” зохицохын тулд хүнсний хямралд лавтай 30-40 жилийг өнгөрүүлнэ гэж эрдэмтэд анхааруулжээ.
Үр тарианы үржүүлэгчид нөхцөл байдлыг урьдчилан хараад ажлаа эхэлсэн ч гэлээ тэднийг шинэ сортоо гаргаж авах хүртэл жилээс жилд багасаад байгаа ургацаа алдаж өлсгөлөнд хүрэхгүйн тулд ирээдүйд хүн төрөлхтөн цаг уурын таатай орчин нөхцөл бүрдүүлдэг асар үнэтэй хүлэмж л ашиглах болно гэж эрдэмтэд тэмдэглэсэн байна.
Агаар мандалд ялгаруулдаг хүлэмжийн хийг багасгахгүй, энэ үйл явцыг удаашруулах арга хэмжээ авахгүй бол 2030-2050 онд ургацын хэмжээ эрс буурна.Ийм л болохоор бүх дэлхий даяар үр тарианы шинэ үүлдэр гаргахын төлөөх ажлыг одооноос эхлэх ёстой гэж эрдэмтэд өгүүлэлдээ бичжээ.

0 Сэтгэгдэл