Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Оросыг цэргийн тоо, хөдөлгөөнөө ил тод мэдээлэхийг уриаллаа

Германы Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен ОХУ-д хандаж цэргийнхээ тоо, хөдөлгөөнөө ил тод мэдээлэхийг уриалсан байна. Тэрээр “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд НАТО болоод ОХУ цэрэг зэвсгийнхээ тоо, хөдөлгөөний талаар ил тод мэдээлж байх ёстой. НАТО ийм саналыг хэдийнээс тавьж ирсэн” гэж Германы Батлан хамгаалахын сайд хэлснийг “Bild am Sonntag” хэвлэл иш татжээ.

Фон дер Ляйен “Оросын зүгээс түрэмгийлэх бодлого баримталж байгааг шүүмжлээд  тэд олон улсын дүрэм журмыг баримтлах ёстой” гэжээ.
Үүний өмнө НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Зүүн Европын хил орчимд хээрийн сургуулийн болон эргүүлийн тоог нэмэхээ зарласан юм. Энэ арга хэмжээний хүрээнд НАТО-гийн батальонуудыг Польш, Балтийн орнуудад байрлуулах болсон билээ.

НАТО дахь Оросын байнгын төлөөлөгч Александр Грушко “Умард Атлантын энэ бүх үйл ажиллагаа нь Оросын эсрэг чиглэж байна” гэсэн бол НАТО-гоос Москвад суугаа мэдээллийн төвийн захирал Роберт Пшель “НАТО-гийн энэ бүх сургуулилт нь батлан хамгаалах зориулалттай” гэж мэдэгджээ.
Пшель “Умард Атлантын эвсэл Оростой дайн хийхээр бэлтгэж байгаа юм биш, харин ч Москватай яриа хэлэлцээ хийх боломжийг хайж байна” гэв. Мөн “Бид НАТО ба Оросын ээлжит уулзалтанд бэлтгэж байна” гэж Пшель онцолсныг “РИА Новости” агентлаг мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан