Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хятадад хар салхины улмаас 99 хүн амь алдлаа

Хятадын Зянсу мужид өнгөрсөн 50 жилд болж байгаагүй хүчтэй хар салхи дэгдсэний улмаас 99 хүн амь алдаж,  840 хүн бэртэж гэмтэн, 1500 орчим хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрчээ.
Яньчэн хот, хөрш районуудад аврах багийнхан ажиллаж, барилга байшингийн нуранги дороос эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа ч амь үрэгдэгсдийн тоо улам нэмэгдэх нь хэмээн эрх баригчид сэтгэл зовниж байна.  Салхины улмаас олон районд ургаа мод булга үсрэн, цахилгаан дамжуулах шугамын шонгууд унаснаар цахилгаан тасарсан байна. Салхинд олон арван барилгын дээвэр хуурч, автомашин хийсэн онхолджээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслах бүхий л арга хэмжээг авах, орон гэргүй болсон иргэдэд зориулж, түр сууц барихыг бүх шатны эрх баригчдад үүрэг болгосон байна.
Хятадын зүүн нутгаар аадар бороо, мөндөр орж, хүчтэй салхи дэгдсэн нь ийм гамшиг учруулаад байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан