Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ОХУ-аас Египетэд далавчит пуужинтай хөлөг бэлэглэлээ

“ОХУ-аас Египетийн тэнгисийн цэргийн хүчинд цохилтын “Москит” пуужин суурилуулсан  хөнгөн хөлөг онгоц шилжүүлэн өглөө” гэж Оросын тэнгисийн цэргийн хүчний байлдааны бэлэн байдлын Удирдах газрын дарга Виктор Кочемазов “РИА Новости” агентлагт мэдээлсэн байна.
Тэрээр “Египетийг терроризмтой тэмцэхэд хуурай газарт төдийгүй тэнгист ч хүчээ зузаатгахад нь тусалж байгаа юм” гэжээ.

Мөн ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын командлагч адмирал Владимир Королев Орос Египет хоёр улс энэ жил тэнгисийн цэргийн хамтарсан “Найрамдлын гүүр” хээрийн сургууль хийнэ гэж мэдэгдлээ.
Хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин “Москит”-ыг байрлуулсан Р-32 хөнгөн хөлөг нь дуунаас хурдан хөвөх чадалтай, маневрлах чадвар сайтай, агаараас эсэргүүцэн хамгаалах зориулалтаар ашиглах юм.

Оросын цэрэг техникийн хамтын ажиллагааны холбооны мэдээлснээр ОХУ,  Египеттэй нийтдээ 3,5 тэрбум долларын зэвсгийн худалдааны гэрээ 2014 оны есдүгээр сард байгуулсан юм байна. “Ростех”-ийн ерөнхий захирал Сергей Чемизов үүнд зөвхөн буудлагын зэвсэг төдийгүй агаараас эсэргүүцэн хамгаалах, артиллерийн зэвсэг багтаж байгаа гэв. Египет цаашдаа МиГ-35 сөнөөгч онгоц хэд хэдийг худалдан авах юм байна.
0 Сэтгэгдэл
уучлаарай наад зураг торпед харвагч эргүүлийн хөлөг онгоцны зураг байна шүү дээ, мэдээлэлээ зөв түгээж сураач
уучлаарай наад зураг торпед харвагч эргүүлийн хөлөг онгоцны зураг байна шүү дээ, мэдээлэлээ зөв түгээж сураач
wowooldoo duunaas hurdan usan deer hubdug zabi laitai daa modon tolgoitoi setguulch uhaantai mal min chi er ni ajlaa hiij chadah negenden uguud chaddag yumaa hiibel yasan yum be
Пуужинг хольж бичсэн байлгүй дээ. Тийм усанд хөвдөг зүйл хаана ч байхгүй
duunaas hurdan huvnu gej yu bh vee oilgosongui
манайх МАН ын 60 000 000 000 аар армиа бүрэн шинэчлэх байхаа
Хамгийн их уншсан