ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Жон Леноны цусан толботой цамц 41 мянган долларын үнэ хүрлээ

“Битлз”-ийн хөгжимчин алдарт Жон Леноны цусны толботой цагаан цамцыг дуудлага худалдаагаар 9,3 мянган доллараар үнэлсэн ч 41 мянган долларын үнэ хүрч борлосон байна.
Энэ цамцны эзэн жижүүр Жей Гастингс гэгч алдарт Жон Леноныг буудуулсны дараа аврахыг оролдож байхдаа цамцаа ийн цус болгожээ. Жей Жон Леннон, Йоко нарын амьдарч байсан Нью-Йоркийн нь байшинд олон жил алба хааж, тэднийг сайн таньдаг байсан гэнэ. Тэрээр цустай энэ цамцаа гучин жил хадгалж, хэнд ч хэлэлгүй өнөө хүрчээ.
Тэгээд өнөөдөр энэ бүхнийг дэлгэх цаг болсон гээд өөр бас хэд хэдэн эд зүйлийг дуудлага худалдаанд тавьсны дотор Жон Ленноны өөрт нь бэлэг болгож өгсөн дээр нь дурсгалын бичээстэй Double Fantasy цомог нь байна.
Жон Ленноныг 1980 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр хотын төв цэцэрлгийн ойролцоох гэрийнх нь дэргэд буудан хөнөөсөн юм. Түүний алуурчин Марк Чепман гэрийнх нь гадаа бүтэн өдөр хүлээж байгаад засмал зам дээр сууж байхдаа таван удаа буудсан юм. Тэрээр цагдаа нараас нуугдахыг ч оролдолгүй байж байгаад хууль сахиулагчдад баривчлагдсан бол Жон Леннон их цус алдсаны улмаас эмнэлэгт очоод нас барсан юм.

0 Сэтгэгдэл