Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
АНУ-ын хамгийн баян 25 айл 722 тэрбумын хөрөнгөтэй

Нийтдээ 722 тэрбум долларын хөрөнгөтэй АНУ-ын хамгийн баян 25 гэр бүлийн мөнгө өнгөрсөн 2015 онд 11 тэрбумаар буурсан гэж Forbes сэтгүүл лхагва гарагт мэдээллээ.

Жагсаалтын эхэнд Walmart сүлжээ дэлгүүрийн эзэн Уолтоны гэр бүл 130 тэрбумын хөрөнгөөрөө орж  Forbes сэтгүүлийн баяцуулын жагсаалтыг гурав дахь жилээ тэргүүлж байгаа юм. Түүний хөрөнгө өнгөрсөн жил 149 тэрбум байсан ч нэлээд хэсгийг буяны үйлст зарцуулсан юм байна.

Хоёрдугаар байрт Koch Industries корпорацийн ихэнх хувийг эзэмшдэг ах дүү Чарльз болон Дэвид Кох нар 82 тэрбум долларын хөрөнгөөрөө орж байгаа бол гуравт орж байгаа амттан үйлдвэрлэлийн компанийн эзэн Марсын гэр бүл 78 тэрбум доллартай юм байна.
Энэ 25 дотроос хамгийн бага хөрөнгөтэй айл Галлогийн гэр бүл дарс, согтууруулах ундаа үйлдвэрлэдгээрээ 10,7 тэрбумын хөрөнгө хуримтлуулсан гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан