Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Клинтоныг хувийн хаягаас нь болж ХМТ байцаав

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр нам доторхи сунгаандаа оролцож байгаа, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг “электрон шуудангийн хэрэг”-ийн нь төлөө Холбооны мөрдөх товчооны ажилтнууд бямба гарагт байцаасан байна.

Клинтон 2009-2013 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албаны захидал бичгийг хувийн серверээрээ дамжуулан илгээж байсан нь  улсын нууц задруулах, гадаадын хакеруудад ашиглуулах нөхцөл бүрдүүлсэн гэж буруутгаж байгаа юм.
Холбооны мөрдөх товчоо үүний нь төлөө эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа ч нууц баримтууд алдсан байж болзошгүй гэж үзэн урьдчилсан мөрдөн байцаах ажил хийж байгаа юм.

“Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Клинтон өнөө өглөө Холбооны мөрдөх товчоонд сайн дураараа ирж алба хашиж байх үедээ электрон шуудан ашиглаж байсан тухайгаа ярилаа. Мөрдөн байцаах ажлыг хүндэтгэсэндээ тэрээр энэ тухайд ямар нэгэн тайлбар хийсэнгүй” гэж улстөрчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Ник Меррилл мэдэгджээ.

Клинтоны мөрдөн байцаагчидттай уулзсан уулзалт Вашингтон дахь Холбооны мөрдөх товчооны байранд гурван цаг хагас болсон гэж тэр хэлсэн байна.
 
CNN телевизийн мэдээлснээр бол хууль сахиулагчид урьдчилсан мөрдөн байцаалтыг долдугаар сарын 18, 25-нд болох Бүгд найрамдах болон Ардчилсан намын их хурлын өмнө дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Хэрэв Хиллари Клинтон буруутай нь тогтоогдвол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам өөр хүн нэр дэвшүүлэх хэрэгтэй болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан