Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Меркель: Минскийн хэлэлцээрийг Москва мөрдвөл бид хоригоо цуцална
Минскийн хэлэлцээрийг Москва биелүүлэх юм бол оросын эсрэг хоригоо өөрчлөхөд бэлэн байна гэж Германы кангцлер Ангела Меркель хэлснийг Die Welt хэвлэл иш татсан байна. Тэр бас Оросыг оруулаад Лиссабон хүртэл эдийн засгийн орон зай бий болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлээд гагцхүү Украин дахь иргэний дайныг онцлон дурджээ.

Энэ тухайд Меркель Украины зүүн нутагт оросын оролцоо, дэмжлэгтэйгээр  иргэний дайн болж байна. Энэ бол хориг арга хэмжээ авах гол шалтгаан гээд Москваг Минскийн хэлэлцээрийг мөрдөхийг дахин уриалжээ.

Герман, Франц улсууд бол  гал зогсоох хэлэлцээрийг  жинхэнэ ёсоор мөрдүүлж, Украины зүүн нутагт орон нутгийн сонгууль явуулахын төлөө байна гэж Меркель ярьжээ. Сонгууль явуулах хууль, өдөр тогтох нь Луганск, Донецкийн бүгд найрамдах улсуудад  онцгой статтус олгохын эхлэл болно гэж канцлер тэмдэглээд улмаар Украин улс Оростой хил залгаа болно. “Энэ бүх болзлыг биелүүлэх юм бол бид хоригоо шууд л өөрчилнө” гэж Ангела Меркель мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан