Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ерөнхийлөгч асан Мурсиг террористуудын жагсаалтад орууллаа

Каир хотын Эрүүгийн шүүх Египетийн ерөнхийлөгч асан Мурхаммед Мурсиг террористуудын жагсаалтад албан ёсоор оруулсан шийдвэр гаргалаа хэмээн албаны эх сурвалжийн мэдээлснийг Anadolu со хэвлэл дамжуулжээ.

Энэ жагсаалтад Мурсиг ерөнхийлөгч байх үед төрийн өндөр албанд ажиллаж байсан “Ах дүү мусульманчууд” хөдөлгөөний гишүүн 35 хүнийг бас оруулсан байна. Энэ дунд парламентын тэргүүн байсан Саад аль-Кататни бас байна. “Ах дүү мусульманчууд”  хөдөлгөөнийг Египетэд террорист байгууллага хэмээн хориглосон юм. 

Шоронгийн хоригдлууд  бөөнөөрөө оргох хэргийг зохион байгуулсны нь төлөө Мурсид 2015 оны тавдугаар сарын 16-нд цаазаар авах ял оноосон ч жилийн дараа энэ ялыг нь бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн юм. Өнгөрсөн зургадугаар сарын 18-нд бас түүнийг Катарын тагнуул хэмээж 15 жилийн ял нэмсэн байна.

Шоронгийн хоригдлууд 2011 оны нэгдүгээр сарын 25-нд Египетэд ид хувьсгал өрнөж байх үед бөөнөөрөө оргож эхм замбараагү байдал үүсгэн, дээрэм тонуул, хүчирхийлэл үйлдсэн юм. Үүнээс үүдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн ерөнхийлөгч Хосни Мубаракийг олон жилийн суудлаас нь түлхэн унагаж түүний орыг Мурси залгамжилсан юм.

Харин 2013 оны долдугаар сарын 3-нд  Египетэд гарсан цэргийн эргэлтээр Мурсиг төрийн тэргүүний суудлаас огцруулан энэ эргэлтийг зохион байгуулсан Батлан хамгаалахын сайд, генерал  Абдель Фаттаха ас-Сиси ерөнхийлөгч болсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан