Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Умард Солонгос Пеньянд 70 давхар барилга барьж байна

Цөмийн хөтөлбөр, пуужингийн туршилт зэргийн нь төлөө олон улсын зүгээс хориг тавьсан ч гэсэн БНАСАУ-ын нийслэл Пеньянд 35-70 давхар өндөр барилгууд барьсаар байна хэмээн Сөүлээс Рёнхап агентлаг мэдээлжээ.
Умард Солонгос нийслэлийнхээ Рёмён гудамжинд 100 ийм барилга барихын 40 нь орон сууц, бусад нь албан байрны зориулалттай байх юм байна. “Орон сууцнууд нь 70, 55, 50, 40, 35 давхар байх юм. Гэхдээ 7-8 давхар барилгууд ч бас байна” гэж Умард Солонгосын “Кымсу кансан” хэвлэлд бичсэнийг мэдээллийн агентлаг иш татжээ.
Өнөө хүртэл Умард Солонгосын барилгачид 70 давхар барилга барьж байгаагүй, ийм туршлагагүй ч Чанчжон болон ирээдүйн эрдэмтдийн гудамж хэмээдэг Мирэквахакча-кори гудамжны барилгуудыг барсан туршлага дээрэ эүндэслээд энэ өндөрб арилгуудыг босгоно гэж байна.
Удирдагч Ким Чен Уны шийдвэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарас эхлэн барьж байгаа өндөр баригуудтай энэ шинэ гудамжийг энэ ондоо багтаагаад ашиглалтад өгөх юм байна.
БНАСАУ-ын удирдлага өнгөрсөн тавдугаар сард хуралдсан Солонгосын хөдөлмөрийн намын их хурлаасаа улс орноо цөмийн зэвсэгтэй хүчирхэг улс болгох цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх явдлыг эдийн засгийн хөгжүүлэхтэй хамт шийдвэрлэх зорилт дэвшүүлсэн юм. АНУ-ын аюул бодитой байгаа нөхцөлд цөмийн хөтөлбөрөөсөө хэзээ татгалзахгүй гэдгээ бас мэдэгдээд байгаа.
0 Сэтгэгдэл
ASSA сайт ажилтнуудынхаа бичиг үсгийн боловсролд анхаарал тавиач ээ. Нэг мэдээ унших гэхэд л шал дургүй хүрчих юм.
Хамгийн их уншсан