Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хятадууд Өмнөд хятадын тэнгист хээрийн сургууль хийж эхэллээ

Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын орчимд Хятад улс цэргийн хээрийн сургууль хийж эхэллээ гэж БНХАУ-ын Тэнгисийн аюулгүй байдлын удирдах газраас мэдэгдсэнийг Рейтер агентлаг дамжуулсан байна.

Удирдах газрын мэдээлэлд заасан координатаар бол хээрийн сургууль Параселийн арлуудын орчим болж байгаа юм байна. Цэргийн сургуулилтын үеэр энэ бүсэд өөр бусад хөлөг нэвтрэхийг хоригложээ.

Өмнөд Хятадын болон Дорнод Хятадын тэнгис дэх усан хилийн талаар Япон, Вьетнам, Хятад, Филиппин улсууд өөр өөр байх суурьтай байдаг юм. БНХАУ болохоор Вьетнам, Филиппин зэрэг улсууд АНУ-ын дэмжлэгийг авч энэ талаар маргалдан бүс нутгийн байдлыг хурцатгаж байна гэж үздэг. 2013 оны нэгдүгээр сард Филиппин Өмнөд Хятадын тэнгис дэх хятадын далайн эрхийн асуудлаар Олон улсын шүүхэд гомдол гаргаж байсан удаатай. Харин Хятад улс олон улсын шүүх ийм асуудлаар шийдвэр гаргахгүй хэмээн няцаасаар өнөө хүрч байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан