Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ким Чен Уны эсрэг АНУ хориг тавилаа

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун болоод тус улсын өндөр албаны 22 хүнийг хүний эрх зөрчиж байна хэмээн АНУ тусгайлан хориг тавьсан байна. “Хүний эрхийг байна зөрчиж байгаа Умард Солонгосын удирдлагад хариуцлага тооцохын тулд өнөөдөр бид бас нэг алхам хийлээ” гэж АНУ-ын Засаг  захиргааны өндөр албаны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ.
 
Хүний эрхийг зөрчиж байга агэдэгтээ тэрээр бөөнөөр хорих лагерь, Өмнөд Солонгос руу зугтахыг оролдсон,  болон эх орноо орхин гадаадад гарсан  гэж хүмүүсийг мөрдөн мөшгиж байгаа зэргийг дурдсан байна. Энэ бол Хүний эрхийг зөрчиж байгаагийнх нь тухайд Умарод Солонгосын удирдлагуудын эсрэг авч байгаа энэ хориг анхных гэж өндөр албан тушаалтан хэлжээ.

Тэр бас Вашингтон энэ хоригт орсон хүмүүсийн нэрсийг цаашид шинэчилж байх болно гэсэн байна.
Энэ хоригийг АНУ-ын Сангийн яам мөрдөж нэр бүхий хүмүүсийн дансыг царцаах, америкийн компани, хувь хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоохыг хориглох юм байна.

Энэ хориг БНАСАУ-ын удирдагч болоод бусад албан тушаалтнуудад нөлөөлөх үү гэсэн асуултад АНУ-ын Засаг захиргааны төлөөлөгч “Энэ нь Умард Солонгосын удирдагчидтай хамтран ажиллахыг хүсч байгаа дэлхий нийтийн бүхий л компани аж ахуйн нэгжүүдэд хатуу сануулга болно” гэж хариулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан