Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Мэргэд гарахын орон” толь бичиг ЮНЕСКО-д бүртгэгдлээ
“Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар" ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн баримтат  өвийн жагсаалтад бүртгэгдлээ.

Дэлхийн баримтат өвийн асар олон үнэт дурсгалууд дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг эхлүүлсэн билээ.

“Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн гол зорилго нь “Баримтат өв”-ийг олон улсын болон бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх замаар олон улсын, бүсийн, болоод үндэсний ач холбогдол бүхий Баримтат өвийн хадгалалт хамгаалалтыг дэмжин баталгаажуулах, баримтат өвөө хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, ийм төрлийн өвийг хамгаалах талаар гишүүн орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлолыг хөгжүүлэх явдал юм.

Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт манай улсаас нийт 5 баримтат өв бүртгэгдсэнээс дэлхийн баримтат өвийн жагсаалтад 2011 онд Лувсанданзаны "Алтантовч", "Монгол Шунхан Данжуур"; 2013 онд "Есөн эрдэнийн ганжуур"; Ази номхон далайн бүс нутгийн жагсаалтанд 2015онд "Сахиусан дара эх" судар, 2016 онд “Мэргэд гарахын орон” тус тус бүртгэгдээд байна.  

“Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар"-ыг Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн /ШУА/ санаачлагаар  1924 онд Буриадын Агийн дацанд бүтээлгэсэн билээ.  Монголын үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд 11 бүлэг 378 ширхэг. 54.7х7.4 см хэмжээтэй 7 ширхэг модон бар бусад 11 аймаг нь Төвд  номын фондод  хадгалагддаг. Энэхүү толь бичиг нь  Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 105 дугаар тогтоолоор Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлын жагсаалтад бүртгэгдсэнdбилээ.
Тус толь бичиг нь үндэсний гүн ухааны сэтгэлгээ хийгээд шинжлэх ухааны төрөл салбарын хөгжил дэвшил, дорно дахины ард түмний соёлын гайхамшигт ололтод гүнзгий нөлөө үзуүлсэн хосгүй бүтээл юм.

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс
Утас: 70105652
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан