Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хиллари Клинтон албан ёсоор нэр дэвшлээ

АНУ-ын Ардчилсан намын их хурлаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүллээ.

Өчигдөр Филадельфи хотод Ардчилсан намын Үндэсний их хурлын явцад дээрх шийдвэрийг гаргажээ.

АНУ-ын улс төрийн гол нам болох Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа анхны тохиолдол нь энэ юм.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон их хуралд илтгэл тавих бололтой. Тэрбээр Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг ялахын тулд Ардчилсан намынхныг эв нэгдэлтэй байхыг уриална гэж таамаглаж байна.

Харин лхагва гарагт Ардчилсан намын их хурлаас сенатч Тим Кэйнийг дэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан